З.Цогтгэрэл: Бид шинэчлэлтийг үгүйсгэхгүй ч энэ ажлыг ямар ч тооцоо судалгаагүй эхлүүлэх гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Цогтгэрэл: Бид шинэчлэлтийг үгүйсгэхгүй ч энэ ажлыг ямар ч тооцоо судалгаагүй эхлүүлэх гэж байна

/2021.12.07/ Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчдыг орон нутагт шилжүүлэх болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Уг хуралд нийслэлийн 266 цэцэрлэгийн 3,000 гаруй ажилчны төлөөлөл оролцсон бөгөөд Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа талаараа дурдсан юм.

СӨБ-ын нэгдсэн хорооны дарга н.Саранцэцэг:

Бид СӨБ-ын үйлдвэрчний холбооны гишүүд есдүгээр сараас эхлэн энэ асуудлыг эсэргүүцэж эхэлсэн. Бидэнд ямар ч мэдээлэл байхгүй учраас ам дамжсан яриа мэтээр хүлээж авч байсан. Арваннэгдүгээр сарын 24-нд төсвийн хуваарилалттай танилцсан. Тухайн төсөвт "орон нутагт үйлчилгээний ачилчдыг шилжүүлэхтэй холбоотой зардал" гэх төсөв байсан. Тэндээс биднийг нүүлгэх гэж байгаа нь үнэн юм байна гэж мэдсэн. Гишүүд, төлөөлөгчдийн шаардлагаар МҮЭСТО-д сургалт хийсэн. Гишүүд 470-570 мянган төгрөгийн л цалинтай. Үүнд 50-аас дээш насны багш нэлээд хувийг эзэлж байна. Нийслэлийн 266 цэцэрлэгийн 3900 ажилчид үүнд хамрагдахаар байна. Энэ хүмүүсийн нийгмийн асуудал дордох нь ойлгомжтой. 30-аад жил улсад ажилласан ч өөрийн гэсэн хашаа байшин ч байхгүй хүн байна. Бид тэтгэвэрт гарахад гурван жил дутуу байна, хаана биднийг үнэлж авах вэ?

Нийгмийн асуудал, тэтгэмж авахдаа ядаж гэр, хашаагаа авчих юм байна гэж мөрөөдөж байтал өнөөдөр бидний нийгмийн баталгаа алдагдахаар байна. Шинэ хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн харилцаатай асуудал, хүмүүсийн нийгмийн асуудал, цалин хөлсөөс илүү нийгмийн түншлэлийг хангаж ажиллана гэж заасан байгаа.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч н.Эрдэнэбат:

СӨБ нь бидний хүүхдийг хардаг, хүмүүжүүлдэг хүмүүсийн төлөө уг хурлыг хийж байна. Нэг газар баг болон ажилла байгаа хүмүүсийг тухайн албан хаагчдыг хувийн хэвшилд хэвшүүлнэ гэжээ. Багахан цалингаар 20-30 жил ажилласан тэтгэвэртээ гарах гэж найдсан хүмүүсийн асуудлыг нэг төсвийн хуулиар, хувийн хэвшил рүү шилжүүлэх асуудал нь бидний анхаарах нэг асуудал. Хөдөө орон нутаг, төрийн албаны хамгийн бага цалинтай, ачаалал үүрдэг ажлаа хийгээд явж байгаа.

МБШУА-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл:
- Тогооч, эмч, манаач, үйлчлэгч нарыг гээд төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх юм бол цэцэрлэгийн чанар үйлчилгээ муудахаас гадна ажилтнуудын цалин, зээл, цаашлаад амьжиргааны асуудал хөндөгдөнө. Төрийн албаны ачааллыг буруулах нэрийдлээр чимээгүйхэн ажлаа хийж байгаа эдгээр хүмүүсийн ажлын байрыг үгүй хийж болохгүй. Итгэл зүтгэлээрээ найдаж 20-30 жил ажилласан хүмүүсийг ийнхүү хохироож байгаа нь бидний хүүхдүүдтэй ажиллах сэтгэлийг нь үгүй хийж байна гэсэн үг.

Хувийн компанид шилжүүлсэн тэдгээр хүмүүсийг нэгтгэн эрхлэгч хэрхэн удирдах нь тодорхойгүй. Бид шинэчлэлтийг үгүйсгэхгүй ч энэ ажлыг ямар ч тооцоо судалгаагүй эхлүүлэх гэж байна. Тиймээс төрийн албаны өөрчлөлт шинэчлэл хийх, төсөв хэмнэх нэрийдлээр ингэж болохгүй. Орлогч дарга, том дарга нарын суудлаас эхлэх хэрэгтэй. Наанадаж эцэг эхчүүдийн ч саналыг авах ёстой. Тиймээс МҮЭХ Сангийн яам, Засгийн газартай хэлэлцэхийг шаардаж байна.

Гадаадаас ирсэн иргэд асуумжийг худал бөглөвөл хуулийн хариуцлага хүлээнэ
Гадаадаас ирсэн иргэд асуумжийг худал бөглөвөл хуулийн хариуцлага хүлээнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.