/2021.12.05/: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гүржид болж буй пара пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ.
Хамгийн өрсөлдөөн ихтэй болдог эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын Араб, Бахрайн, Монгол зэрэг 20-иод орны тамирчид өрсөлдсөнөөс алт, хүрэл мeдалын эздээр Ираны тамирчид тодорлоо.
Э.Содномпилжээ 244 кг-аар мөнгө, Алиакбар 245 кг-ээр дэлхийн аварга болсон бол Р.Саман нь 235 кг-аар дэлхийн мeдалтан болсон байна. Гүржийн Цбилис хотод болж буй залуучууд болон насанд хүрэгчдийн пара пауэрлифтингийн ДАШТ-ээс "Парис 2024"-н эрх олгож байгаа билээ.
Эх сурвалж: МПХ