/2021.12.5/
Улсын Онцгой Комиссын шийдвэр
SARS-CoV-2 вирусын Омикрон анхаарал татах хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой УОКомиссын 29 хуралдааны дагуу дараахь улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглож байна. Үүнд:
- ӨАБНУ,
- Ботсвана,
- Эсватини,
- Лесото,
- Намиби,
- Замби,
- Ангол,
- Малави,
- Мозамбик,
- Зимбабве
- Нигер
Дээр жагсаасан улсуудаас ирж байгаа мөн сүүлийн 14 хоногт зорчсон ба дайран өнгөрсөн иргэдэд мөн хамаарна.
Энэхүү хоригт Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч иргэдэд хамаарахгүй ба дээрх улсаас ирж байгаа Монгол Улсын иргэд болон тус улсад байнга эрх бүхий гадаадын иргэд дараахь шаардлагыг биелүүлнэ.
- бх-ПГУ сөрөг тесттэй байх, сүүлийн 72 цагт өгсөн байх
- 10 хоног УОКомиссоос бэлдсэн байранд тусгаарлагдах
- тусгаарлах байранд байх хугацаандаа 2 удаа бх-ПГУ тест өгөх
(Тодруулга: 4 наснаас доошхи хүүхэд тест өгөхгүй гэхдээ тусгаарлагдана)
Бусад улсуудаас ирж буй Монгол Улсын иргэн ба бусад улсын иргэдэд тавигдах шаардлага хэвийн үргэлжилж байна. Үүнд :
- бх-ПГУ сөрөг тесттэй байх, сүүлийн 72 цагт өгсөн байх, вакцины бүрэн тунгийн гэрчилгээтэй байх
- вакцингүй иргэд улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөх ба бх-ПГУ сөрөг тесттэй байх, сүүлийн 72 цагт өгсөн байх
- ирмэгцээ онгоцны буудал дээр тест өгөх
(Тодруулга: 4 наснаас доошхи хүүхэд тест өгөхгүй)