Аялагч халдвар авбал тусгаарлалтын зардлын 50 хувийг аяллын компани хариуцна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялагч халдвар авбал тусгаарлалтын зардлын 50 хувийг аяллын компани хариуцна

May be an image of 3 people, people sitting and people standing

/2021.12.03/: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусийн шинэ мутаци буюу “Омикрон” дэлхийн улс орнуудад бүртгэгдэж, зарим улс орнууд хилээ хаах, хэсэгчилсэн хориг авах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр болон Аялал жуулчлалын компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” вирус тархсан дараах улсаас ирж буй гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон. Үүнд: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве улсууд багтаж байна.

May be an image of 10 people, people sitting and people standing

Хоёр жил зогсонги байдалтай байсан аялал жуулчлалын салбар дөнгөж сэргэж байгаа энэ үед дахин хил хаах, хориг тавих асуудал үүсвэл эргээд хямралд орно. Иймд үүссэн нөхцөл байдалд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Аялал жуулчлалын компаниуд хэрэв аялал хийж буй улсад “Омикрон” вирус тархаад хөл хорио тогтоогдсон тохиолдолд аяллын компаниуд захиалгат нислэгээр явуулсан аялагчдынхаа зардал, эх орондоо буцаан татан авах ажлыг хариуцна. Монгол Улсад ирээд PCR тест өгөөд эерэг гарч, тусгаарлалтад орсон тохиолдолд аяллын компани тусгаарлалтын зардлын 50 хувийг төлөх нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлэв.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Засгийн газар, УОК-оос эдийн засгаа дэмжин аль болох хаалт хориг тавихгүй байх бодлого, зарчмыг баримталж байна.

Цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тааварлах боломжгүй. Халдварын тохиолдол илэрсэн улсаас зорчигч хүлээн авахгүй байх, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна. Иймд аялал жуулчлалын салбарын төлөөлөл та бүхэн аялагчдаа халдвар хамгааллын дэглэм баримтлах, тухайн аялж буй улс орондоо хөл хорионд орсон тохиолдолд эрсдэлээс хамгаалах талаар боломжит бүх арга хэмжээг авч ажиллах, мөн халдвар илэрсэн гаднын улсуудад зорчих, дамжин өнгөрөхгүй байхад анхаарч ажиллах нь чухал” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Н.Анхбаяр: Ний нуугүй хэлэхэд ГХЯ, консулын газар 13 настай охины талаар өчигдөр мэдсэн
Н.Анхбаяр: Ний нуугүй хэлэхэд ГХЯ, консулын газар 13 настай охины талаар өчигдөр мэдсэн
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.