/2021.12.03/ ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-д монгол хүүхэд хүчирхийлэлд өртсөн асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нарыг өчигдөр ГХЯ-нд дуудаж уулжээ.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:
Хэргийн талаар танилцуулж тодорхой зүйлийг ЭСЯ-д арга хэмжээ авахыг хэлжээ. Үүнд:
- Хүүхэд болон хүүхдийн аюулгүй байдлыг анхаарах. Учир нь мэдээ цацагдсан цагаас хойш хүүхдийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна.
- Долдугаар сард болсон явдлыг консулын газар болон ГХЯ мэдээ гарсны дараа л мэдсэн. Хэдийгээр консулын харилцааны венийн конвенцийн дагуу мэдээлэх үүрэггүй ч цаашдаа хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гарсан даруйд харилцан мэдээллээ солилцох тал дээр, ялангуяа энэ хэргийг онцгой анхаарах.
- Энэ хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад, долдугаар сарын 4-нд хэрэг нээгдээд хэрэгт холбогдсон дөрвөн хүүхдийн хоёрынх нь хэрэг хаагдсан байна. Үлдсэн хоёрынх нь хэрэг шалгах явцтай байна. Тиймээс хэргийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу нэн яаралтай шийдвэрлэж, гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлага тооцох тал дээр онцгой анхаарах шаардлагыг тавьлаа.
Энэ нь эрүүгийн хэрэг учраас, урьд өмнө нь ийм төрлийн хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай өмгөөлөгч гаргаж өгөх хүсэлт тавьсан.
БНСУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Сан Чоль болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн асуудлыг төвдөө мэдээлж, хариу өгөхөө мэдэгдэв.
Пусан хот дахь консулын газар энэ хэрэгтэй холбоотойгоор охины ээжтэй байнгын холбоотой байгаа.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам