/2021.12.1/ Улаанбаатар хот Өвлийн гудамжтай болно гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээллээ. Тэрээр:
-Европын хотууд, Сөүл, Токио гээд томоохон хотууд иргэд нь халуун кофе, дарсаа уудаг, халуун зайдас идэж зугаалдаг. Ийм гудамжийг Улаанбаатар хотдоо бий болгоно. Энэ гудманд гар хийцийн шинэ жилийн тоглоом, чимэглэл, бусад үндэсний бүтээгдэхүүнээ зарж борлуулах боломжтой байна. Ийм хоол үйлдвэрлэл, худалдааг явуулах боломжтой гудамжийг шинэ жилийг угтан гаргах төлөвлөгөөтэй. Мэдээж тэнд зориулалтын тень, дулаацуулах газар байрлана. Энэ гудамжинд залуус, иргэд маань үйлчлүүлж шинэ мэдрэмжийг аваасай гэж хүсэж байна. Энэ ажил дээр Соёлын сайдтай хамтран ажиллана" гэлээ.
Ийнхүү Улаанбаатар хотын Өвлийн гудамж шинэ жилийн өмнөхөн нээгдэх нь.