Хоёр дох Дарханы зам Өмнөговь-УБ-ын чиглэлд “тавигдаж“ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр дох Дарханы зам Өмнөговь-УБ-ын чиглэлд “тавигдаж“ байна

/2021.11.30/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас Улаанбаатар хот хүртэл нэг талдаа 580 км зайтай. Энэ хооронд Дундговь аймгаар дайрч өнгөрнө. Орон нутагт зорчиход таван цулын байр солигдох шахам сэгсчигдэж тухгүй байсан үе энүүхэнд.

Энэ асуудал 2013 оны арваннэгдүгээр сард шийдэгдэж Улаанбаатар-Дундговийн 245 км зайтай чиглэлд хатуу хучилттай авто замаар холбосон нь нэг хэсэгтээ санаа амар явж болохоор болов.

Харин Дундговь аймгийн төв Мандалговь хотоос Өмнөговь аймгийн төв хүртэлх 335 км шороон, тухгүй замыг хатуу хучилттай авто замтай болгосон хугацаа нь мөн л саяхан буюу 2014 оны есдүгээр сар байсан юм.

Тэгвэл, бүтээн байгуулалт нь хийгдээд арван жил ч болоогүй НАС ЗАЛУУ зам дээр нүүрс тээвэрлэсэн унаа, машин хайр найргүй холхих нь тэр. Эдгээр нь Эрдэнэс Таван Толгой компанийн нүүрсийг Улаанбаатар хот руу шилжүүлж байгаа нь энэ. ЭТТ нь тухайн түлшийг нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлд үнэгүй өгч байгаа ч бодит байдал дээр ийнхүү том тэргээр зам дээр явах нь замын насжилтад муугаар нөлөөлж байна хэмээн нутгийн иргэд халаглаж байна.

"Үнэгүй биш асар их үнэтэй зүйлсүүдийг минь авч байгаа шүү. Саяхан Цогтцэций чиглэлд 59 км замыг тавьсан. Гэтэл нүүрс тээвэрлэлт шинэхэн замыг минь удахгүй байхгүй болгох нь. Учир нь энэ нүүрсний ачааны машин ачуулаад шууд Цогт-Овоо сум руу шороон замаар явж 60-86км-ийн гармаар нийлдэг байсан бол Цогтцэций-Даланзадгад сумын нөгөө шинэхэн замаар явж төв засмал руу нийлж орж байна. Энэ замбараагүй ачааны машинд хяналт тавих хэрэгтэй." хэмээн нутгийн иргэд ярилцаж байна.

Нүүрс тээвэрлэж байгаа тэрэг нь ойролцоогоор 80-100 тонн ачааг тээвэрлэдэг юм.

У.Хүрэлсүх: Хөрөнгө мөнгөгүй байсан ч Соёлын яам үйл ажиллагаагаа явуулж байх ёстой
У.Хүрэлсүх: Хөрөнгө мөнгөгүй байсан ч Соёлын яам үйл ажиллагаагаа явуулж байх ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.