У.Хүрэлсүх: Хөрөнгө мөнгөгүй байсан ч Соёлын яам үйл ажиллагаагаа явуулж байх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Хөрөнгө мөнгөгүй байсан ч Соёлын яам үйл ажиллагаагаа явуулж байх ёстой

/2021.11.30/ “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум” Төрийн ордонд болж байна.

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр, "Монгол үндэстний оршин тогтнох үндэс болсон түүх соёлоо хамгаалан, өвлүүлж, монголчуудын оюун санааны дархлааг бэхжүүлж байдаг соёлын салбарын хамт олонд талархал илэрхийлье.

2020 онд МУ-ын Засгийн газар түүх, соёл, үнэт зүйлсээ сурталчлан таниулах, төрөөс соёлын талаар бодлогыг хэрэгжүүлэх, шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан. Бид 24 жилийн дараа дахин Соёлын яамаа байгуулсан. Тус яам аль нэг байгууллагын хавсарга битгий байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Тусгаар тогтносон улс Соёлын яамтай, бие даасан бодлоготой байх ёстой. Энэ нь соёл урлагтаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн шинж. Хөрөнгө мөнгө бага байсан ч ямар ч хүнд цаг үед Соёлын яам үйл ажиллагаагаа явуулж байх ёстой.

Тус яам байгуулагдаад удаагүй ч соёлын их бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын ажилтан, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Соёлын бүтээлч сарын хүрээнд тус салбарт тулгамдаж буй олон асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг зохион байгуулж, соён гэгээрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан нь цаашид баримтлах төрийн бодлогыг бусад бодлогын бичиг баримтуудтай уялдуулан цогцоор нь хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан ажил боллоо гэж үзэж байна" гэв.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон хуулийн төсөл өргөн барилаа
УУХҮ-ийн сайд Г.Ёндон хуулийн төсөл өргөн барилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.