Японы их дээд сургууль төгсөгчдийн 35% нь ӨРТЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы их дээд сургууль төгсөгчдийн 35% нь ӨРТЭЙ

No description available.

/2021.07.27/: Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнгээс явуулсан судалгаагаар 2020 онд магистрын зэрэг хамгаалсан төгсөх дамжааны оюутнуудын 35.9% нь сургалтын тэтгэлэгийн зээл болон бусад төрлийн эргэн төлөх өртэй байжээ. Нийт өртэй хүмүүсийн 16.5% буюу талаас илүү хувь нь 3 сая иенээс илүү өртэй байв.

Суралцаж буй салбараар нь авч үзвэл шинжлэх ухаан, инженер, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байсан хүмүүс өртэй хүмүүсийн 40 гаруй хувийг эзэлж байв. Оюутнуудын 22.9% нь 3 сая иенээс дээш өртэй байсан ба тэд анагаах ухаан, шүдний эмч, эмзүйн чиглэлээр суралцаж байжээ.

2000 онд докторантурт суралцаж төгссөн оюутнуудын тоо 16.7% -д хүрч, түүнээс хойш буурсаар 2020 онд 9.4% болсон нь санхүүгийн асуудалтай холбоотой гэж үзэж байна.

Оюутнууд докторын зэрэг хамгаалсан ч их дээд сургуулийн багш, эрдэмтдийн орон тоо хязгаарлагдмал тул профессор, дэд профессор болох нь тодорхойгүй. Түр зуурын судлаачийн ажил эрхлэн тогтвор суурьшилгүй ажиллаж, амьдарч буй нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Үүний зэрэгцээ компаниуд докторын зэрэгтэй хүмүүсийг ажилд авах сонирхолгүй байгаагаас хамааран эрдмийн зэрэг, цолтой болон ердийн ажилчдын хооронд ялгаа гарахгүй байгаа юм.

Судалгаанд хамрагдагсдаас докторантурт үргэлжлүүлэн суралцахын оронд яагаад ажил хийхээр шийдсэн болохыг асуухад гол шалтгаан нь буюу 60% -иас дээш хувь нь "нийгмийн ажилчин анги болох" эсвэл "санхүүгийн хувьд хараат бус байх" хүсэлтэй байсан гэж тайлбарлажээ. Үүний эсрэгээр 38.3% нь "докторантурт үргэлжлүүлэн суралцсанаар санхүүгийн хувьд чадваргүй байна" гэж хариулсан бол 30.6% нь "докторын зэрэг хамгаалан насан турш ажиллаж олсон орлого сургалтын зардлаас илүү гарахгүй" гэж үзсэн нь санхүүгийн асуудалд санаа зовж буйг харуулж байна.

Докторын хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх үр дүнтэй бодлого гэж юу вэ гэж одоогийн оюутнуудаас асуухад хамгийн их ирсэн хариулт нь “докторын хөтөлбөрт тэтгэлэг олгох”, “залуу судлаачдын судалгааны орчныг сайжруулах," болон "үйлдвэрлэлийн чиглэлээр суралцаж буй докторант төгсөгчдийн цалин хөлс, бусад тэтгэмжийг сайжруулах" гэжээ.

Эх сурвалж: Japan Today

ТОКИО 2020: Ялалтаар эхэлсэн өдөр ялалтаар үргэлжилж байна
ТОКИО 2020: Ялалтаар эхэлсэн өдөр ялалтаар үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.