/2021.11.27/ Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.
Төлөв байдал: Арваннэгдүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
Арваннэгдүгээр сарын 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
Арваннэгдүгээр 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
Арванхоёрдугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Энэ сарын 28, 30, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ОБЕГ