Сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэх эсэх нь шинэ хувилбарын нөхцөл байдлаас шалтгаална
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэх эсэх нь шинэ хувилбарын нөхцөл байдлаас шалтгаална

/2021.11.27/ Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Хүн амын гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ хэмээн УОК-оос мэдэгдээд байсан.

Харин шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбоотойгоор дээрх асуудалд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, "Хэрвээ дельта хувилбараас өөр аюултай, хор хөнөөлтэй мутаци хувилбар орж ирэхгүй бол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ гэх байдлаар мэдээллийг өгч байсан. Харин цаашид хэрхэх вэ гэдэг нь Өмнөд Африкт бүртгэгдээд буй "ковид-19"-ын шинэ хувалбарын судалгаа, хор хөнөөлийн талаарх нотолгоо баримт зэргээс шалтгаална" гэв.

“Омикрон нь ДОХ-той хүнээс халдварласан гэдэг нь ташаа мэдээлэл“
“Омикрон нь ДОХ-той хүнээс халдварласан гэдэг нь ташаа мэдээлэл“
 
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.