/2021.11.23/: Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Мөрөнгийн-Ам” гэдэг газарт “Аксио Королла” загварын суудлын автомашин Мөрөнгийн голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 00:24 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 01:09 цагт очиход тус аймгийн “Алтай” сумаас Орхон аймгийн чиглэлд зорчин явсан иргэн Г-ын “Аксио Королла” загварын суудлын автомашин Мөрөнгийн гол цөмөрч суусан байсныг 32 минут ажиллан татан гаргажээ.
Ийм тохиолдол өдөр бүр шахуу гарч байгаа тул иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ