-Mpress.mn сайтын сурвалжлагч Замын-Үүд дээр ажиллаж, газар дээрээс нь мэдээллийг хүргэж байна-
/2021.11.19/ Замын-Үүд суманд жолооч нар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Нөхцөл байдалтай Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын хэсэг танилцахаар Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байна.
Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Тээвэрчдийн зүгээс Хилийн тэг цэгээс Замын-Үүд хүртэл 15 сая төгрөгөөр ачаа бараа тээвэрлэнэ. Мөн Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 5 сая төгрөгөөр тээвэрлэлт хийх шаардлагыг тавьж байгаа. Засгийн газраас ачаа тээвэрлэх ханшийн дээд хязгаарыг тогтоож өгнө гэсэн мэдээлэлтэй байна.
БНХАУ-тай чингэлэгээр бараа, бүтээгдэхүүн солилцох ажлыг зохион байгуулахаар туршилтын ажлууд хийх бэлтгэлийг хангаж байна гэж хэллээ.
Харин ХЭҮК-ийн зүгээс "Ачаа тээвэртэй холбоотойгоор бөөгнөрөл үүсч байгаа. Бидний санаа зовж байгаа зүйл бол хэт бөөгнөрөл үүссэн тохиолдолд наад захын суурь үйлчилгээ болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон ариун цэврийн өрөө, бие засах боломжоор хангах ёстой гэж үзэж байна. Энэ талаарх зөвлөмжийг Хүний эрхийн Үндэсний комиссоос УОК-т тухай бүрт нь өгч байсан. Тэдгээр зөвлөмж, мэдээллийг та нарт ирүүлсэн байх. Шинэ хуулиар ХЭҮК-оос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ажлаас халах хүртэл хариуцлага тооцдог болохоор зохицуулалт хийсэн" гэв.