2-3 настнуудын сурч боловсрох эрх зөрчигдөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2-3 настнуудын сурч боловсрох эрх зөрчигдөж байна

/2021.11.16/ Найман хувийн хэвшил цэцэрлэгийн холбоо, төрийн бус байгууллагаас 2-3 настнуудын сурч боловсрох эрх ашиг хөндөгдөж байгаатай холбогдуулан ХЭҮК-д ханджээ.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 08 дугаар 19-ний өдрийн Ковид-19 цар тахлын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам нь хууль зөрчиж байна гэсэн гомдлыг Комисст өнгөрсөн сард ирүүлсэн байна.

Үүний дагуу тус байгууллагаас Боловсрол шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ.

Уг зөвлөмжид,

"Монгол Улсын "ковид-19" цар тахлын үед нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн боловсролыг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай олгох үүргээ биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд, хөгжих болон сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарч байна. Гэвч уг журам нь 3500 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боложгүй болгож, улмаар тэднийг насаар ялгаварлагдах, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Иймд 2-3 настай хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, тэдний эрхийг цаашид зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх сайдын гаргасан хамтарсан түр журмыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэхийг зөвлөв" гэжээ.

Мөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү гэжээ.

ТӨСӨВ 2022: Шүүхийн ерөнхий зөвлөлд 81 тэрбум төгрөг баталжээ
ТӨСӨВ 2022: Шүүхийн ерөнхий зөвлөлд 81 тэрбум төгрөг баталжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.