Богд банк IPO гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд банк IPO гаргана

/2021.11.16/ Банкны реформыг Богд банк эхлүүлнэ.Монголын банкны салбарын хамгийн отгон тоглогч болж 2014 онд байгуулагдсан цагаасаа санхүүгийн голлох үзүүлэлтүүд тогтмол өссөн, ирээдүйд итгэл түгээгч, салбартаа анхдагч бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч Богд банк IPO гаргалаа.

Богд банкны нийт хөрөнгө 2021 оны есдүгээр сарын 30-ний өдрийн байдлаар

  • 295.5 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө,
  • 70 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна.

Богд Банкны цэвэр ашгийн үзүүлэлт үүсгэн байгуулагдсан цагаас хойш тогтмол өссөн бөгөөд 2021 оны гуравдугаар улиралд татварын дараах ашиг 8.4 тэрбум төгрөгт хүрчээ.

Нэгж хувьцааны үнэ 2540₮ байх бөгөөд нийт 12 сая 500 мянган хувьцаа гаргаж байгаа юм. Захиалгыг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс 7-ны хооронд бүх үнэт цаасны компаниудаар авна. Арилжааны андреррайтераар монголын олон улсын хөрөнгийн корпораци, аудитын компаниар EY, хуулийн фирмээр DB&GTS, үнэлгээний компаниар BDO ажиллаж байгаа юм.

ФОТО: “Агуйд амилсан аялгуу“ тайз дэлгэцийн тоглолт боллоо
ФОТО: “Агуйд амилсан аялгуу“ тайз дэлгэцийн тоглолт боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.