/2021.11.15/ Замын-Үүд боомтод тээврийн жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 13-нд Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газраас шуурхай мэдээ ирсэн бөгөөд тухайн мэдээнд,
- Хятадын талын урьд нь тавьсан саналын дагуу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох.
- Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг хятадын тал хариуцах. Калмар хятад талаас түрээслэх бол нэг жилийн түрээсийн төлбөр 800 мянган юань.
- Эрээнд байгаа 31 жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, хятад талын тээврийг хятад жолоочоор хийлгэх. Хятадын тал хилийн тэг цэг хүртэл жолооч хийх жолоочийг сонгон шалгаруулж, 14 хоног тусгаарлалтад байлгасны дараа ажилд гаргана гэсэн байв.
Дээрх мэдээний хариуг өнөөдөр 12 цагаас өмнө өгсөн байх шаардлагатайг дурджээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.