АН-ын даргаар О.ЦОГТГЭРЭЛИЙГ, ЕНБД-аар Л.ГАНТӨМӨРИЙГ сонголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргаар О.ЦОГТГЭРЭЛИЙГ, ЕНБД-аар Л.ГАНТӨМӨРИЙГ сонголоо

No description available.

/2021.11.06/ Ардчилсан намын Онц Их хурал болж өндөрлөлөө.

Ардчилсан намын Онц Их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав.

Үүнд, нэгд Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих. Хоёрт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа.

Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төсөл дэмжигдэв. Ийнхүү Чингис хааны мэндэлсэн өдөр зохион байгуулсан Ардчилсан намын Онц Их хурал маш үр дүнтэй боллоо хэмээн дүгнэв.

Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталлаа. Мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн сайд асан Л.Гантөмөрийг сонгосон байна.

Ц.Элбэгдорж: Ардчилсан нам хагараагүй, цулаараа байгаа
Ц.Элбэгдорж: Ардчилсан нам хагараагүй, цулаараа байгаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.