Улсын дугаарын дуудлага худалдаа болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын дугаарын дуудлага худалдаа болно

/2021.10.29/: Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд

2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг

4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./

5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

6. Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.

No photo description available.

Эх сурвалж: АТҮТ

Х.Нямбаатар: Би Ч.Сайханбилэгийг ирээд шалгуулаасай гэж хүсэж байна
Х.Нямбаатар: Би Ч.Сайханбилэгийг ирээд шалгуулаасай гэж хүсэж байна
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.