Цэцэрлэгт 2-3 настнуудыг хамруулах эсэх асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгт 2-3 настнуудыг хамруулах эсэх асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийж байна

Extended-day kindergarten gets early thumbs-up from House - Deseret News

/2021.10.29/: УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна.

Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байна. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах, эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

May be an image of 4 people

2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 хүүхдийн өвчлөл 9,0-11,0 хувийг эзэлж байна. Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа.

Багш, ажилтны “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 95,0 хувьтай байна. Харин цэцэрлэгийн насны хүүхдийн томуугийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 60 хувьтай байгаа юм.

Эх сурвалж: БШУЯ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих явцад хяналт тавина
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих явцад хяналт тавина
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.