Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих явцад хяналт тавина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих явцад хяналт тавина

May be an image of 1 person

/2021.10.29/: Эрчим хүчний сайд Н.Тавинбэх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр эрчим хүчний салбарт хоёр орны хамтын ажиллагаа болон өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

Сайд Н.Тавинбэх Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний эх үүсвэрийн төлөвлөгөөг танилцуулсан. Мөн хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн талаар санал солилцлоо.

90МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан гэдгийг дурдаад Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээ болон системийн горим ажиллагаанд тохирох бүтээн байгуулалт гэдгийг онцоллоо.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж эхлэхээр 1989 оноос судалгааны ажлууд хийгдэж байсан. Төвийн бүс, зүүн өмнөд бүс, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах эх үүсвэрийг бий болгох ажлын хүрээнд тус уурхайг түшиглэн 400МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар шийдвэрлэн холбогдох гэрээ хэлэлцээр хийгдсэн. Концессын гэрээнд өөрчлөлт оруулж, дагалдах гэрээ хэлэлцээг байгуулан, 2022 онд ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124, 175 дугаар тогтоолууд гарч, төслийг төрийн санхүүжилтээр 30 хувь хүртэл буюу 242 сая ам доллар, үлдэгдэл санхүүжилтийг зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулахаар ажиллаж байгаа талаар тус тус танилцууллаа.

Элчин сайд Цай Вэньруй хоёр орны хамтын ажиллагаанд эрчим хүчний салбар тэргүүлэх зэргийн байр суурь эзэлдгийг тодотгон Эрдэнэбүрэнгийн УЦС үүний тод жишээ гэдгийг онцолсон. Гүйцэтгэгч компанитай тогтмол харилцаатай ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж ажиллахад анхаарах болно гэлээ. Мөн “Багануурын дулааны цахилгаан станц”-ын төслийн үйл ажиллагааг дэмжиж, харилцаа холбоо тогтоож ажиллахаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ЭХЯ

Видео: Ковидын дараах хам шинж ба сэтгэл зүй
Видео: Ковидын дараах хам шинж ба сэтгэл зүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.