Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сард болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сард болно

Улаанбаатар хот

/2021.10.28/: Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг 2021 оны гурав болон зургаадугаар саруудад Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлүүд олон нийт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хоёр удаа зохион байгуулаад байгаа билээ.

Энэ оны намар зохион байгуулах төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл аравдугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын турш явагдаж, нийт 8313 иргэн, түүний дотор нийслэлээс 4145 иргэн бүртгүүлээд байна.

Одоогийн байдлаар шалгалтад бүртгүүлэгчдийн мэдээллийг нягтлах, баталгаажуулах үйл явц үргэлжилж буй бөгөөд шалгалтын хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 08-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс аймаг, нийслэлд тусгай хуваарийн дагуу шалгалтын үйл ажиллагааг эхлүүлнэ.

Төрийн албаны 2021 оны 3 дахь удаагийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангах асуудлаар Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн удирдлага, нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан цахим уулзалт боллоо.

Ерөнхий шалгалтын танхим, орчинд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, гарч болзошгүй эрсдэлийг шуурхай шийдвэрлэх, шалгалтын бүртгэл мэдээллийг улсын бүртгэлийн “Хур систем”-тэй тулган нягтлах, шалгалтыг кибер халдлага, хөндлөнгийн нөлөөлөлгүй явуулж, мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг хангах, интернет сүлжээний найдвартай байдлыг хангах зэрэг арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөлөөс үүрэг, чиглэл өгсөн байна.

Эх сурвалж: МУТАЗ

Чөлөөт бүсүүдийг хөгжүүлснээр алслагдсан аймгийн иргэдийн амьдралын чанар дээшилнэ
Чөлөөт бүсүүдийг хөгжүүлснээр алслагдсан аймгийн иргэдийн амьдралын чанар дээшилнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.