“Эрдэнэс Монгол“ ХХК-ний захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Монгол“ ХХК-ний захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ

/2021.10.19/: Өчигдөр шөнө /аравдугаар сарын 18/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цаг саатуулах арга хэмжээ авсан гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Д.Хаянхярваа нь 2020 оны аравдугаар сарын 12-нд тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан:

  • “Автомашины даатгал”,
  • “Удирдлагын хариуцлагын даатгал”,
  • “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авсан байна.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

May be an image of money

May be an image of 1 person and indoor

May be an image of money

Газрын тосны ханш олон жилийн дээд түвшинд хүрлээ
Газрын тосны ханш олон жилийн дээд түвшинд хүрлээ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.