М.Мөнгөнтулга: Ковид туссан иргэдийг ЦЭРЭГТ ТАТАХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Мөнгөнтулга: Ковид туссан иргэдийг ЦЭРЭГТ ТАТАХГҮЙ

No description available.

/2021.10.18/ Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах цэрэг татлагын товчооны нэгдсэн хурал боллоо.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 20 мянга гаруй зарлан дуудах хуудас тараасан байна. Цэрэг татлагын хамрагдалт өндөр байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга,

УОК-оос гаргасан шийдвэр, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж байгаа. Үүний дагуу цэрэг татлагын ажлыг нарийн зохион байгуулалттай явуулахаар төлөвлөж байна.

Зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоогоор орох үүрэгтэй. Гэхдээ тухайн иргэний ковид-19-ийн шинжилгээ нь эерэг гарч, Гэрэгэ системд бүртгэгдсэн тохиолдолд цэрэг татлагад оруулахгүй гэв.

Мөн тэрбээр, "Цэргийн албанд ирсэн эрчүүд нэгнийгээ зодож цохин, нэгэндээ хүнд бэртэл учруулсан явдал өнгөрсөн хавар давтагдсан. Тиймээс зэвсэгт хүчний жанжин штабын дарга тушаал гаргаж ажлын хэсэг байгуулагдсан. Үүний хүрээнд нэлээд ажил зохион байгуулсан бөгөөд энэ байдал дахиж давтагдахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна" гэлээ.

Фото: 2022 онд сайд нарын зарцуулах төсөв
Фото: 2022 онд сайд нарын зарцуулах төсөв
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.