УИХ-ын шинэ гишүүд: ХЭН НЬ ХЭН БЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын шинэ гишүүд: ХЭН НЬ ХЭН БЭ?

/2021.10.17/ УИХ-ын 18, 28-р тойрог буюу нийслэлийн СХД, Хэнтий аймагт нэмэлт санал хураалт болж өнгөрлөө.

Санал хураалтаар Э.Батшугар СХД-ийн иргэдийг төлөөлж, Ц.Идэрбат Хэнтий аймгийн иргэдийг төлөөлж УИХ-д гишүүнээр суух боллоо.

УИХ ийнхүү 76-уулаа болж, "анги" бүрдлээ. МАН 62 суудлаа хадгалж, УИХ дараах бүтэцтэй хэвээр үлдлээ.

  • МАН 62
  • АН 11
  • Та бидний эвсэл 1
  • Зөв хүн электорат 1
  • Бие даагч 1

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТШУГАР

Төгссөн сургууль:
2004 онд АНУ-ын Бэнтлигийн их сургууль

Ажилласан байдал:

  • 2008 Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкир
  • 2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгч
  • 2011-2012 "МАХН"-ын VI бага чуулганаас "МАХН"-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, "МҮАН"-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, "МАХН"-ын АШЁМЗХ-ны дэд тэргүүн

Э.Батшугарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Нийт орлого: 92,6 сая төгрөг /жилээр/
  • Гэр бүлийн нийт орлого: 704 сая төгрөг
  • Орон сууц, барилга: Нийтийн орон сууц-1/100 сая төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл: Toyota Land Cruiser 200-1, Мотоцикл Yamaha fzr 400- 1 /236 сая төгрөг/
  • Хадгаламж: 162 сая төгрөг
  • Зээл: 2 тэрбум
  • 17 компанид хувьцаа эзэмшдэг

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ

Төрсөн огноо: 1981 он

Төрсөн газар: Хэнтий аймаг

Хүйс, Үндэс угсаа: Эрэгтэй, халх

Гэр бүлийн байдал: ам бүл 5

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1989–1998 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол,
  • 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, дээд боловсрол, бакалаврын зэрэг,
  • 2006-2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцаж, төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
  • 2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
  • 2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
  • 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
  • 2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2020 Хэнтий аймгийн Засаг дарга

Сонгуульт ажил

  • МАН-ын бага хурлын гишүүн,
  • Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч,
  • Хэрлэн сумын МАН-ын хорооны даргын сонгуульт ажилтай
Д.Сумъяабазар: Зайсан хилл удаа дараа зөрчил гаргасан, алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно
Д.Сумъяабазар: Зайсан хилл удаа дараа зөрчил гаргасан, алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.