/2021.10.17/: Камертон хамтлаг 2021 оны аравдугаар сарын 15-ны үдэш Зайсан Хилл цогцолборт тоглолтоо хийсэн билээ.
Энэ тоглолтыг НОК зөвшөөрөөгүй бөгөөд, удаа дараа зөрчил гаргасан Зайсан хилл цогцолборт цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
/14:11/ Харин энэ талаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар 14 цагт мэдээлэл өгөхөөр цаг товлосон ч одоогоор ирээгүй байна.
/14:12/ Д.Сумъяабазар: 10.15-нд болсон үйл ажиллагаатай холбогдуулан, цаашид нийслэлд үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгнө. УБ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжиж ажиллана. Халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд, хариуцлагын гэрээ байгуулсан газруудтай хамтран ажиллаж байгаа.
Камертон хамтлагийн тоглолттой холбоотой нийгэмд нэлээд бухимдал үүссэн байна.
Зайсан Хилл газар нь наймдугаар сараас хойш арваад зөрчил илэрсэн. Бид мэргэжлийн байгууллагын зүгээс шаардлага тавьж ирсэн.
9.20-нд засаг даргын зүгээс босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тохирсон.
9.30-нд урлаг уран сайхны тоглолт, спортын тоглолт зэрэг нь 50%-ийн дүүргэлттэй байхаар тохирсон.
Хотын даргын хувьд бүх талаас нь дэмжих байр суурийг хатуу барьж ажиллаж байгаа. ААН-үүд 50%-ийн дүүргэлтээр үйл ажиллагаа явуулах тал дээр хайхрамжгүй хандаж байна.
Камертон хамтлаг тоглолт хийх талаар Нийслэлийн онцгой комиссоос ямар нэг зөвшөөрөл олгоогүй. Хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ тооцно.
Зөрчлийн тухай хуулийн 5.13-дугаар зүйлийг зөрчсөн нь хувь хүн, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгох заалттай байдаг.
Хяналт шалгалтаар камертон хамтлагийн тоглолт дээр оройн 22 цагийн үед очиход хүний хязгаарын тоо зөрчигдсөн байжээ. /Бичлэг үзүүлэв/
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:
Камертон хамтлагийн тоглолт дээр гарсан зөрчлийг шалгахад үйлчлүүлэгчдийн халуун үздэггүй, тэмдэглэл хөтөлдөггүй, ажилчид дархлаажуулалтын хоёрдугаар тундаа хамрагдаагүй, талбайн багтаамж 50%-аас хэтэрсэн, хөдөлмөр хамгааллын явцад цэвэрлэгээ хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн.
Хууль дүрэм зөрчсөн "Собт Трэйд " компаний ТЗ-г цуцлах хүртэл арга хэмжээ авна.
Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Тоглолт та бүхний нүдэн дээр болоод өнгөрлөө. Зайсан Хилл дээр яагаад толгойг нь илээд яваад байсан юм бэ?
- Хариуцлага алдсан хүн бүрт ноогдох хариуцлагыг нь өг. ТЗ-г нь цуцла.
- Тоглолт үзсэн хүмүүсийг шинжилгээ өг гэж байна. ПСР өгөх боломжтой юу?