Өвөрхангай аймагт команд штабын сургууль болж, өндөрлөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрхангай аймагт команд штабын сургууль болж, өндөрлөлөө

13-16.jpg

/2021.10.13/ Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит байдалтай уялдуулан тодотгох зорилготой гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль Өвөрхангай аймагт болжээ.

Тус сургуулийг удирдан явуулсан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана сургуулийг 90,8 хувьтай дүгнэсэн байна.

Түүнчлэн цаашид сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ослын үеийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх сургалт, дадлагыг төлөвлөн зохион байгуулах чиглэл өгчээ.

Энэ удаагийн “Команд штаб”-ын сургуульд цар тахлын нөхцөл байдлын улмаас аймгийн бүх шатны Засаг дарга, алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний 95 хувь нь цахимаар хамрагдсанаараа онцлог байв.

Эх сурвалж: ОБЕГ

Д.Ганбат: Хараагүй иргэдэд тулгамддаг гол асуудал бол ДЭД БҮТЭЦ
Д.Ганбат: Хараагүй иргэдэд тулгамддаг гол асуудал бол ДЭД БҮТЭЦ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.