Л.Энх-Амгалан: Зарим сурах бичиг хөгжлийн түвшнээс хоцорсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Зарим сурах бичиг хөгжлийн түвшнээс хоцорсон

Л.Энх-Амгалан: Боловсролын хоцрогдлыг 3 жил зарцуулж байж нөхнө

/2021.10.12/ ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлгэхээр энэ оны гуравдугаар сард тушаал гаргаж 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон.

Энэ ажлын хэсэг өнөөдөр эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Ингэж дүгнэлт гаргахдаа сурах бичгийн Агуулга, Арга зүй, Найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, Дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрч ажиллажээ.

Тэд "Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан. Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх тал илт хоцрогдсон. Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон" гэжээ.

Мөн сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан. Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан, сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон. Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог гэв.

Цаашид,

  • Сурах бичгийг тогтвортой хэрэглэх,
  • Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх,
  • Найруулгын хувьд анхаарах,
  • Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсрол анхаарах,

Ажлын хэсэг дотроо 13 дэд хэсэгт хуваагдаж ажиллаж байгаа аж. Ажлын хэсгээс сурах бичиг тус бүрээр 2500 орчим хуудас тайлан бичиж байгаа бөйгөөд эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэлээ. УИХ-д өргөн барьсан Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийн зүгээс 20 орчим саналыг тусгуулаад байгаа ажээ.

2 хүн, сууж буй хүмүүс болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга
Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.