ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Дэлхийн хүнсний өдөр“-ийг нээж үг хэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Дэлхийн хүнсний өдөр“-ийг нээж үг хэлнэ

/2021.10.12/: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа 2021 оны аравдугаар сарын 16-нд болох “Дэлхийн хүнсний өдөр”-ийн арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэх урилгыг Сайд З.Мэндсайханд биечлэн гардуулж өгөв.

Уулзалтын үеэр Сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжил, баримталж буй бодлого, алсын хараа, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллахаа мэдэгдэв.

Ноён Винод Ахужа Сайдын тавьсан саналуудыг дэмжиж буйгаа хэлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хөрөнгө оруулалт татах, зээл тусламж мөн цаашдын үйл ажиллагаануудыг дэмжин ажиллахаа илэрхийлж дараагийн уулзалтыг товлов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Х.Булгантуяа: “Чангалаад л байвал эдийн засаг томорно” гэх хуучин бодлогоосоо салах ёстой
Х.Булгантуяа: “Чангалаад л байвал эдийн засаг томорно” гэх хуучин бодлогоосоо салах ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.