/2021.10.12/ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр
100 мянган долларын босгыг авч хаялаа гээд гадаадын хөрөнгө оруулалт шууд нэмэгдэхгүй байж болно. Гэхдээ 100 мянган долларын босготой байгаа сүүлийн найман жил дотоодын эдийн засаг бизнес эрхлэгчдээ дорвитой дэмжсэн юм бас яг хаана байгаа юм бэ?
2020 оны байдлаар яг 1800, 1900 орчим хүн л Монголд байгаа юм байна лээ.
Статистикийн үндэсний хорооноос гаргасан мэдээллийн дагуу бол 65.7 хувь нь Канадаас, 7.1 хувь нь Хятадаас, бусад нь зургаан хувь байна. Тэгэхээр бид өөрсдөө бодох ёстой юм нь Монголын эдийн засаг тэлэхгүй байгаа нь, Монголын ЖДҮ бизнес эрхлэгчид, зарим салбарууд хөгжихгүй байгаа нь газаадын хөрөнгө оруулалт орж ирээд өрсөлдөөн хэт ихсээд уначхаад байгаа юм биш ээ.
Манай төр засгийн түмэн бодлого нь, дээрээс нь нэмээд есөн жорын зөвшөөрөл, дарамт шахалт нь их байгаа болохоор л Монголын бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, тэлж чадахгүй, экспортолж чадахгүй байна.
Яг үнэнийг хэлэхэд манайд ороод ирье гээд байгаа олон хөрөнгө оруулагчид хил дээр жагсаад байгаа юм байхгүй ээ.
Монголын бизнес эрхлэгчдэд мөнгө олдохгүй өөрсдөө хадаг бариад хилийн цаашаа явж байгаа. “Манайд байгаа хувьцааны 25 хувийг аваадхаач. Манай бүтээгдэхүүнийг харин зах зээл дээр гаргаад өгөөч. Би нэг дээл үйлдвэрлэдэг юм та одоо нэг Өвөрмонголд зарж борлуулаад өгөөч. Би нэг start up бизнестэй юм аа. ”
25 хувь нь дор хаяж байж байж гадаадын хөрөнгө оруулалттай компани болно 100 мянган доллар. Монгол залуучууд гэхээр тэрэн дээр 300 мянган долларыг өөрсдөө гаргах болно.
Яахав, тэрбум тэрбумаар хэмжигдэж байгаа бизнестэй хүмүүсийн хувьд бол 300 мянган доллар нэг их биш байх. Гэхдээ start up-уудад, жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэ бол их мөнгө өө. За тэгээд л өөрдөө чадахгүй болохоороо компанийнхаа 50, 75 хувийг өгч байгаа. Болохгүй бол өөрсдөө энэ мөнгөө гаргах гэж оролдож байгаа.
Яагаад гэвэл манай Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид start up компаниудад гадны хөрөнгө оруулалт гэхээсээ илүү партнертай байх нь чухал байгаад байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хааж байж эдийн засаг, бизнес эрхлэгчдээ сайжруулна гэж байдаггүй юм аа. Энийг өөр бодлогоор дэмждэг юм. Татварын хөнгөлөлтөөр, ямар нэг байдлаар татаасаар, экспортод гаргах эх үүсвэрийг нь бий болгож, импортоор өрсөлдөгч бараа бүтээгдэхүүнийг нь тодорхой хэмжээгээр бид хязгаарлах гэх мэт.
Тэгэхээс биш бидний ярьж байгаагаар гадаадын хөрөнгө оруулалтыг ингэчхээд, ялангуяа ковидын дараагаар энэ цаг үед дэлхий даяараа хөрөнгө оруулалтын төлөө тэмцэж байна.Хөрөнгө оруулалтын төлөө хөгжиж байгаа орнууд өрсөлдөхөөр байна. Энэ ганц хууль бүх юмны сигнал биш л дээ. Гэхдээ орж ирэхдээ хамгийн түрүүнд хоёр гурван хууль хардаг юм байна лээ.
- Татварын тухай хууль
- Гадаадын хөрөнгө оруулалтын хууль. Эхнээсээ энэ хоёр хууль дээр гадаад дотоод гээд ялгаварлаад эхлэх юм бол энэ улсад хөрөнгө оруулалт хийх хэцүү юм байна даа гэж боддог юм байна лээ.
Манайх 100 мянган доллар байсан ч гэсэн ковидын дараа бүх юм сайжирсан ч гэсэн нэг их том төслүүд рүү хөрөнгө оруулалт орж ирнэ гэх нь хэцүү байх. Магадгүй эхлээд жижиг бизнес рүү оруулаад аажим аажмаар тэлэх байх. Ковидын дараагаар, бүх юм нээгдэхээр.
Тэгэхээр бид оруулж ирвэл ганцхан манай том төсөл рүү оруул гэнэ. Хаана байгаа юм тэр том төсөл чинь.
ТЭЗҮ нь хийгдээд бэлэн болчихсон, том төсөл нь хаана байгаа юм. Оруулаад ирчихсэн хэд нь өнөөдөр эрх ашиг, байгаа байдлаа хамгаалуулж чадахгүй байна.
Бид дэлхийн банкаас гаргасан төвийн бизнес, АНУ-ын ЭСЯ-наас жил бүр гаргадаг хөрөнгө оруулалтын репорт байгаа. Тэрэн дээр манай талаар тодорхой бичсэн байна лээ. Бид зүгээр толгойноосоо гаргаж ирээд хийгээгүй юм аа.
Хөрөнгө оруулагчдад зөв сигнал өгөх гэсэн юм. Үүнийгээ дагаад зөвшөөрлийн тухай хууль, хажуугаар нь төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, худалдааны хууль, хөрөнгийн үнэлгээний хууль, худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль гээд олон хуулиуд явна.
Гадны хүн битгий хэл дотоодын хүн хөрөнгө оруулалт хийхээс айж байгаа энэ цагт “Чангалаад л байвал манай эдийн засаг томроод байна” гэх хуучин бодлогоосоо салах ёстой гэж бодож байна гэлээ