Ангарагаас авсан шинэ зургууд нь эртний амьдралын нотолгоог хайхад тусална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ангарагаас авсан шинэ зургууд нь эртний амьдралын нотолгоог хайхад тусална

NASA's Perseverance Rover Collects Puzzle Pieces of Mars' History – NASA's  Mars Exploration Program

/2021.10.08/: Ангарагаас авсан зургууд нь хэдэн тэрбум жилийн өмнө улаан гаригийн ландшафтыг бүрдүүлэхэд ус хэрхэн тусалж байсан болоод эртний амьдралын нотолгоог хайхад туслах түлхүүр нь болох юм гэж шинэ судалгаагаар тогтоожээ.

Хоёрдугаар сард Насагийн марс дээр явагч төхөөрөмж Жезеро тогоонд газардсан бөгөөд эрдэмтэд сансраас харагдах сэнс хэлбэртэй голын садарт тунадас хуримтлагдах замаар устаж үгүй болсон голын ус нуур луу цутгадаг байсан хэмээн таамаглаж байна.

NASA's Mars Rover Captures Unseen Pics Of Red Planet; Caption It 'Mail From  Mars'

Science-ын хийсэн судалгаагаар нэгэн цагт голын садраа байсан хадан цохионуудын зургыг төхөөрөмжийн тусламжтайгаар өндөр нарийвчлалтай авсан бөгөөд тус зургуудад дүн шинжилгээ хийжээ. Хадан цохионы давхарга нь түүний үүсэл хэрхэн явагдсаныг харуулж байгаа ажээ.

NASA-ийн астробиологич Эми Уильямс болон Флорида дахь түүний багийнхан уулын тогооны шалнаас харсан хадан цохионы онцлог, дэлхийн голын садраа дахь хэв маягийн ижил төстэй байдлыг олж илрүүлжээ. Доод гурван давхаргын хэлбэр нь усны эхэн үе, тогтвортой усны урсгалыг харуулсан бөгөөд энэ нь ойролцоогоор 3.7 тэрбум жилийн өмнө Ангараг гараг нь "гидрологийн мөчлөгийг дэмжих хангалттай дулаан, чийглэг" байсныг харуулж байна.

Дээд ба хамгийн сүүлийн үеийн давхаргад нэг метр гаруй диаметртэй бул чулуу байсан бөгөөд үерийн улмаас тус газар урсаж ирсэн байх.

Гэхдээ энэ нь Ангараг гариг дээр удаан хугацааны өмнө устаж үгүй болсон амьдралын шинж тэмдгүүдийг илрүүлэх зорилгоор үндсэн давхаргын нарийн ширхэгтэй тунамал чулуу дээж авчээ.

Энэхүү олдворууд нь Ангараг гаригийн амьтдын үнэт "био гарын үсэг" агуулсан хөрс, чулуулаг цаашид хаа хүргэхийг олж тогтооход судлаачдад туслах болно.

"Тойрог орчмын зургуудаас харахад энэ нь голын садраа үүсгэдэг ус байх ёстой гэдгийг бид мэдэж байсан" гэж Уильямс хэлэв. "Гэхдээ эдгээр зургуудтай болсоноор зөвхөн номны хавтас харах бус харин ном уншихтай адил юм."

Ангараг гариг дээр амьдрал оршин тогтнож байсан эсэхийг олж мэдэх зоирлгоор марс дээр явагчыг зохион бүтээхэд хэдэн арван жил, хэдэн тэрбум доллар зарцуулагдсан юм.

This Is The Last Mars Photo Opportunity Sent, And It's So Beautiful We  Could Cry

Хэдэн жилийн туршид олон үүрэг даалгавар бүхий уг төхөөрөмж нь чулуу, хөрсний 30 гаруй дээжийг битүүмжилсэн хоолойд цуглуулж, 2030 -аад оны сүүлээр дэлхий рүү лабораторийн шинжилгээнд илгээнэ.

Өнгөрсөн сард тус ажилыг удирдаж буй эрдэмтэд тус төхөөрөмжийн байдал нь гүний устай удаан хугацаанд харьцаж байсан шинж тэмдгийг харуулсан хоёр чулуулгийн дээжийг Жезерод цуглуулсан тухай зарласан байна. Эдгээр дээж нь нэгэн цагт эртний бичил биетний амьдрал байсаныг харуулах итгэл, найдварыг илтгэх давсны эрдэс бодисоор дарагдсан байж магадгүй юм.

Ангараг гариг хэзээ нэгэн цагт амьдралыг тээж байсан байж магадгүй гэдгийг мэдэх нь хүн төрөлхтний хийсэн хамгийн том нээлтүүдийн нэг байх болно гэж Уильямс хэлэв.

Тэрээр өөр гариг дээрх эртний голын системийг харах цонхтой болсондоо гайхаж байрлаж байгаагаа илэрхийлэв. "Дэлхий дээр урьд өмнө хэн ч харж байгаагүй зүйлийг харах үнэхээр гайхалтай нээлт" гэж тэр хэлэв.

Эх сурвалж: theguardian

Хэнтий аймаг: УИХ-ын сонгуулийн ТҮҮХ
Хэнтий аймаг: УИХ-ын сонгуулийн ТҮҮХ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.