Намрын чуулганыг нээж УИХ-ын даргын хэлсэн үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намрын чуулганыг нээж УИХ-ын даргын хэлсэн үг

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна

/2021.10.01/: Өнөөдөр УИХ-ын Хаврын чуулганы нээлт боллоо.

Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Улаанбаатар хот Эрхэм хүндэт иргэд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Чуулганы нээлтэд цахимаар оролцож буй Хүндэт зочид оо, Та бүхэнд намрын чуулганы нээлтийн өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна. Тиймээс азай буурал ахмадууддаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, энх тунх, урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөн дэвшүүлье.

Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, халдвар хамгааллын дэглэмээ сахин, шинэ хэвийн горимоор танхимаар хуралдаж эхэлж байна. Цаашдаа энэ шинэ хэвийн горимоор танхимаараа хуралдана. 2022 оны улсын төсвийг хэлэлцэхээс эхлээд нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж, хичээж зүтгэж ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр тодорхой ажил үүрэг хариуцаж, хуулийн төсөл хариуцаж ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн ажлын хэсэг ахалж, ажлын хэсэгт багтаж, үүрэг хүлээж чиглэл чиглэлээрээ ажиллаж байгаа. Хариуцсан хуулийн төслөө хэлэлцүүлж батлуулахын төлөө хичээн ажиллаж, сонгогчдодоо тайлагнахыг намрын чуулганы эхэнд үүрэг болгож байна.

Нэгдүгээрт, Цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь чуулганы эн тэргүүний зорилт байх болно. Хүн төрөлхтөн Ковид-19 халдварын цар тахалтай нүүр тулаад 2 жил шахам болж байна. Дэлхий даяар 233 сая хүн халдвар авч, 4.7 сая хүн эндсэн. Энэ халдварын улмаас 7000 орчим хүн нас барж, Дельта вирусээр үүсгэгдсэн дараагийн давлагаа эхлээд байна. Манай улсад ч КОВИД-ийн нөхцөл байдал амаргүй байна. Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, эмч, эмнэлгийн ажилтнууд маань ядарч туйлдаж байна.

Хэдийгээр иргэдийнхээ 65 гаруй хувийг вакцины хоёр тунд хамруулсан ч 382 мянган тохиолдол өнөөдөр бүртгэгдэж, 1204 иргэн энэ аюулт өвчнөөр амь насаа алдлаа. Амь нас нь эрсэдсэн ард иргэдийнхээ ар гэр, төрөл төрөгсдөд Улсын Их Хурал гүн эмгэнэл илэрхийлье. Ковид-19 халдварын тархалтыг сааруулах, учирч болох эрсдэлээс угтуулан сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан дараах чиглэлд холбогдох Байнгын хороод, Эрүүл мэндийн яам, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүнд:

- Бүх шатны сургуулийн сургалт эхэлсэн тул сургуулийн орчинд халдвар голомтлон тархахаас сэргийлэх, ялангуяа агаар-дуслын замаар халдварладаг онцлогийг харгалзан агааржуулалтыг тогтмол хийх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах, нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай байна.

- Жирэмсэн эхчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй иргэд уг халдварт өртөх, өртвөл хүндрэх эрсдэл их тул Эрүүл мэндийн төвөөс лавлагаа, шатлалыг хүртэлх бүх эмнэлгүүд зорилтот бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхаа эрс сайжруулах, тусламжийн менежментийг өөрчлөн, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна.

- Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын бусад халдварт өвчин сэрүүний улиралд нэмэгддэг тул КОВИД-той зэрэгцэн давхар эрсдэл үүсэхээс сэргийлж, томуу, хатгалгаа бусад тарилгат халдварт өвчний вакцинжуулалтыг эрчимжүүлэх

-Ковид-19-ийн халдварын тусламжийн зэрэгцээ эрүүл мэндийн үндсэн тусламжид онцгой анхаарч, эмнэлгийн болон нийтийн эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үүний тулд санхүү, төсөв, нөөц боломжийг дайчилж ажиллах

-Эрүүл мэндийн салбарт иргэнд чиглэж, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийг нэвтрүүлэх, эмч ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг төсвийн удирдлагын тогтолцооны эхлэл тавигдсаныг бататгаж, салбарын чадавхийг богино хугацаанд шинэ шатанд гарган, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах найдвартай тогтолцоо төлөвшүүлэх шаардлагатай байна. Байнга хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ бэрхшээл учруулж байгаа цар тахлыг зөвхөн хорио хязгаарлалтаар бус, харин иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал, хамтын хүчээр давж гарна.

Манай Д.Тогтохсүрэн нарын гишүүд “Цөлжилттэй тэмцэх бүлэг” санаачилсан. Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нарын гишүүд “Байгаль хамгаалах бүлэг”-ийг санаачилсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилгоор Цөлжилттэй тэмцэх, Ойн хомсдол, доройтлыг бууруулах, Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, Ойн цэвэрлэгээ зэрэг таван үндэсний хөтөлбөр төслийг нэгтгэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн дагуу тус хуульд нийцүүлж “Тэрбум мод-Ногоон Монгол” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж батлах, дунд хугацааны болон жилийн төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах, халамжаас хөдөлмөрт шилжих зорилттой уялдуулах нь зүйтэй байна.

“Эрдэнэ Ресурс” нэмэлт хувьцааны арилжаагаар 14.2 тэрбум төгрөг босгоно
“Эрдэнэ Ресурс” нэмэлт хувьцааны арилжаагаар 14.2 тэрбум төгрөг босгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.