Фэйсбүүк компани хүүхдийн асуудлаар шүүмжлэлд өртөөд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фэйсбүүк компани хүүхдийн асуудлаар шүүмжлэлд өртөөд байна

Facebook Director Of Policy Blames Parents For Underage Kids Using Social  Media | HuffPost UK Parents

/2021.10.01/: Фэйсбүүк компаний аюулгүй байдлын тэргүүн Антигон Дэвис пүрэв гарагт АНУ-ын Конгрессын өмнө тус компаний бүтээгдэхүүний хүүхдэд үзүүлэх нөлөөллийн асуудлаар хэлэлцүүлэгт оролцохдоо нилээд шүүмжтэй тулгарах бололтой.

Пүрэв гаригийн сонсгол нь Фэйсбүүкийн дотоод сүлжээнд нэвтэрсэн мэдээлэлд үндэслэсэн Wall Street Journal сэтгүүлийн цуврал сурвалжлага, түүний дотор Инстаграм хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг харуулсан судалгааг дэлгэн харуулсны дараа болох юм.

Фэйсбүүкийн охин компани болох Инстаграмын захиалгаар хийсэн энэхүү судалгаагаар инстаграм нь охидын сэтгэцийн эрүүл мэндэд буюу бие махбодь, дүр төрх, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэгт нөлөөлж болохыг харуулсан гэж Wall Street Journal мэдээлэв.

Фэйсбүүк компани нь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж Instagram Kids цэсийг түр хаасан байна.

Фэйсбүүк компаний судалгааны хэлтсийн дарга WSJ сэтгүүлийн нийтлэлд няцаалт өгч, компанийн хийсэн судалгаагаар Instagram нь өсвөр насны охидод хортой гэдэг нь "тодорхой биш" гэж хариулсан ч тус компани Instagram Kids нэртэй 13-аас доош насны хэрэглэгчдэд зориулан боловсруулсан бүтээгдэхүүнээ түр зогсоожээ.

The director of Instagram is clear: 'We are no longer an app to share  photos' - Pledge Times

Инстаграмын тэргүүн Адам Моссери "Бид энэ туршлагаа хөгжүүлэх шаардлагатай байгаа ч энэ төслийг түр зогсоохоор шийдсэн" гэж бичжээ.

"Instagram Kids -ийн шүүмжлэгчид биднийг энэ төслийг хааснаар муу санаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх байх. Гэхдээ энэ бол тийм биш. Бодит байдал дээр хүүхдүүд аль хэдийн цахимжсан байгаа бөгөөд тэдний насны онцлогт зориулан боловсруулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх нь өнөөгийн нөхцөлд эцэг эхчүүдэд илүү хэрэгтэй байгаа гэж бид үзэж байна” гэж нэмж хэлэв.

Blumenthal Decries GOP 'Attack' On Voting Rights During Senate Hearing |  Connecticut Public

Сенатын худалдаа, шинжлэх ухаан, тээврийн дэд хорооны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, бүтээгдэхүүний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын дэд хорооны дарга Ричард Блюментал энэ асуудлаар пүрэв гарагт “ Хүүхдийг цахим хэрэглээнээс хамгаалах нь: Facebook, Instagram болоод сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл” нэртэй хурлыг даргалсан байна.

"Хүүхэд, өсвөр насныхан өөрсдийн амьдралыг онлайнаар дамжуулан дэлгэх үедээ үе тэнгийнхнийхээ дарамт болоод нийгмийн хүлээлттэй тулгарч байна" гэж тус хорооны мэдэгдэлд дурдсан ба сэтгүүлд нийтлэгдсэн фэйсбүүкийн судалгааны тайланг судалж, "хүүхдүүдийг хамгаалах бодлогын талаар авч үзэх болно" гэжээ.

Уг асуудлыг шүүн хэлэлцэхэд зөвхөн Фэйсбүүк компаний гүйцэтгэх захирал Дэвис оролцож байгаа боловч жагсаалтын хорооны гишүүн Марша Блэкберн, уг сонсголд TikTok, Twitter, Snap болоод Google компаний эзэмшдэг YouTube-ийн төлөөлөгчид хамрагдаж магадгүй гэжээ.

Хүүхдийн онлайн аюулгүй байдлыг дэмжигчид хүүхдэд зориулсан Инстаграмын цэсийг түр хаасан нь ялалт байсан ч тус компани нь энэхүү бүтээгдэхүүнээсээ бүрмөсөн татгалзахыг уриалж байна.

"Тэд цаашид уг бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх гэж оролдоно" гэж хүүхдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хянах ашгийн бус Common Sense компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жим Стейер хэлэв. "Тэдний санаа зовдог цорын ганц зүйл бол хүүхдүүдийг хамгийн эмзэг үед нь интернет платформ дээр байлгаж, хувийн мэдээлэлийг аль болох ихээр цуглуулах явдал юм" гэж тэр нэмж хэлэв.

"Энэ бол тэдний бизнесийн загвар бөгөөд хэдэн тэрбум долларын ашиг олдог учир тэд үүнийгээ зогсоохгүй" гэж тэр нэмж хэлэв.

Эх сурвалж: theguardian

151 хүн эрүүлжүүлэгдэж, 118 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүртгэгджээ
151 хүн эрүүлжүүлэгдэж, 118 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүртгэгджээ
 
МАН-ын  бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.