/2021.09.30/: Шведийн олон нийтийн идэвхтэн Грета Тунберг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британий ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй дэлхийн удирдагчдыг мягмар гарагт Милан хотод болсон залуучуудын уур амьсгалын дээд хэмжээний уулзалт дээр шоолж, уур амьсгалын асуудалаар сүүлийн 30 жилийн турш ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн оронд "бла, бла, бла" хэмээн худал ярьсаар ирсэн хэмээн шүүмжлэв.
Тунберг улс орны тэргүүнүүдийг дуурайж, уур амьсгалын хямралын талаар тэдний түгээмэл хэрэглэдэг хэллэгийг давтаж, хоосон үг, биелэгдэшгүй амлалт хэмээн дүгнэжээ.
"Би уур амьсгалын өөрчлөлт гэж хэлэхэд та юу гэж боддог вэ? Би ажлын байр гэж боддог. Ногоон ажлын байр. Ногоон ажлын байр" гэж тэр Байдены уур амьсгалын хямралын талаар хэлсэн үгийг иш татан хэлэв.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлсэн үгнээс иш татан "Бид нүүрсхүчлийн хий багатай эдийн засаг бодлого руу аажмаар шилжих боломжийг олж авах ёстой. Б гариг гэж байхгүй. Бла, бла, бла, бла, бла, бла" хэмээн хэлжээ.
Тунберг Их Британийн Ерөнхий сайд Жонсон өөрийн засгийн газрын "ногоон сэргэлт" төлөвлөгөөний талаар хэлсэн үгийг бас иш татан "Энэ бол тийм ч их үнэ цэнэтэй улс төрийн мөрөөдлийн тухай биш эсвэл бла, бла, бла. Ногоон эдийн засаг... бла, бла, бла" хэмээн хэлж доог тохуу хийжээ.
"Цэвэр ... бла, бла, бла. Уур амьсгалын төвийг сахисан, бла, бла, бла мөрөөдөл. Хоосон үг, амлалт."
Тунберг 11-р сард Глазго хотод болох COP26 цаг уурын хэлэлцээрийн өмнө зохион байгуулагдсан олон улсын сайд нарын Милан хотод хийсэн дээд түвшний уулзалтаас хоёр хоногийн өмнө зохион байгуулагдсан Youth4Climate форум дээр үг хэлсэн юм. COP26-ын Ерөнхийлөгч Алок Шарма залуучуудын уг арга хэмжээнд оролцсон бөгөөд сайд нарын уулзалтыг даргалах ажээ.
Залуучууд санал зөвлөмжийн жагсаалтыг гаргаж өгөх ба энэ долоо хоногийн сүүлээр сайд нар хэлэлцэх юм байна. Сайд нар Глазгогийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан асуудлуудын талаар байр сууриа нэгтгэх, үүнд нүүрсний хэрэглээг дуусгавар болгох хугацааг тогтоох, нүүрстөрөгчийн хэрэглээ багатай эдийн засагт шилжихэд Дэлхийн өмнөд хэсэгт туслахын тулд хэн хэр их төлбөр төлөх ёстой тухай ярилцах ажээ.
Уганда улсын олон нийтийн идэвхтэн Ванесса Накате, хөгжиж буй орнуудад тулгамдаад буй цаг уурын асуудлыг шийдэхэд хөгжилтэй, баян улс орнууд туслаж, санхүүжүүлэхээ амласнаа хэзээ биелүүлэхийг нь хүлээж байгаагаа мэдэгдлээ.
Хөгжингүй орнуудын удирдагчид 10 жилийн өмнө хөгжиж буй орнуудад нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд мөнгөн туслалцаа үзүүлж уур амьсгалын хямралд дасан зохицох асуудлыг шийдэхээр тохиролцсон юм. Энэхүү амлалтыг 2015 онд Парис хотод дахин баталгаажуулсан бөгөөд дэлхийн удирдагчид жил бүр 100 тэрбум долларыг Global South 2020-д шилжүүлэхээр тохиролцсон ба энэ хугацаа өнгөрчээ.
"Уур амьсгалын асуудалтай улс орнуудад энэ сорилтыг даван туулахад нь туслахаар амласан жилийн 100 тэрбум долларын шилжүүлсэн нотолгоо маш бага бөгөөд энэ хөрөнгийг 2020 он гэхэд улс орнуудад тараагдана гэж амласан, бид одоог хүртэл хүлээж байна" гэж Накате хэлээд Африк тив орчины бохирдлыг бууруулж байгаа ч цаг уурын хямралд хамгийн түрүүнд өртөх аюултайг онцолжээ.
Эх сурвалж: cnn.com