/2021.09.29/: Эрчим хүчний нүүрсний нөөц сүүлийн арван жилийн хугацааны хамгийн бага хэмжээнд хүрч хүнд уналтанд өртөөд байна.
Өнгөрсөн жилүүдэд есөн сар эхэлмэгц Хятадын эрчим хүч үйлдвэрлэгчид өвлийн бэлтгэлээ ханган нүүрсээ нөөцөлдөг байсан боловч энэ жил нүүрс маш хомс байгаа тул тэд цахилгаанаа тасалдуулахгүй байхыг хичээж байгаа ч зарим үйлдвэрлэгчид амжилтгүй ажиллаж байна.
Есдүгээр сарын 21-ний байдлаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай зургаан томоохон цахилгаан станцын нүүрсний нөөц нь ердөө 11.31 сая тонн байсан бөгөөд энэ нь тус улсын 15-хан хоногийн нөөц хэмээн Sinolink Securities мэдээллээ.
Манай орны ихэнх нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд улирал солигдох энэ үед хамгийн багадаа 20 хоногийн нүүрсний нөөцтэй байх ёстой тул одоо байгаа нөөц бага байна гэж Хятадын эдийн засгийн төлөвлөгчид мэдэгдэж байна.
Sinolink Securities-ийн тооцоолсноор, Хятад улсад есдүгээр сараас хсёрдугаар сарыг хүртэл нийт 1.85 тэрбум тонн эрчим хүчний нүүрс шаардагдах боловч урьдчилсан тооцоогоор 222-344 сая тонноор дутах буюу 12-19%-р буурна гэжээ.
Энэхүү дүн шинжилгээ нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс сүүлийн 10 жилийн хугацаанд цахилгаанаар тасалдахад хүрсэнтэй холбоотой ба мягмар гарагт тус улсын төв хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гуандун зэрэг өмнөд нутгийн цахилгаан станцуудаас зүүн хойд хэсэгт орших 31 мужийн 20-иод мужид нь сүүлийн хэдэн долоо хоногт цахилгаан хязгаарлах нь ихэссэн явдал юм.
Өнгөрсөн сард АНУ-ын Далайн болон агаар мандлын үндэсний захиргааны мэдээлсэнээр бол ойрын саруудад Ла Нинагийн цаг агаарын нөхцөл байдал хүндэрч Хятад улсад энэ өвөл нилээд хүйтрэх 70 хувийн магадлалтай гэнэ.
Тус улсын эрчим хүчний нүүрсний өдөр тутмын хэрэглээний дөрөвдүгээр сараас нэмэгдэж эхэлсэн. Нэгдүгээр сараас хойш эрэлт, нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нөхцөл үүссэнээс болж эрчим хүчний нүүрсний үнэ тонн тутамдаа 670 орчим юань (104 ам.доллар) байснаас 1100 юань (170 ам.доллар) болж өсчээ.
Үнийн өсөлтийн улмаас цахилгаан үйлдвэрлэгч компаниудын орлого нь зардлаа нөхөх хэмжээнд хүрэхгүй байгаа тул эрэлт хэрэгцээг хангахуйц хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх хүсэлгүй болсон байна.
Албан ёсны мэдээллээр 1-8 дугаар сарын хооронд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 11.3 хувиар өссөн боловч нүүрсний үйлдвэрлэл нь ердөө 4.4 хувиар өссөн байна.
Хятад улс жилд 3 тэрбум гаруй тонн эрчим хүчний нүүрс хэрэглэдэг боловч түүний ердөө 7 хувийг импортолдог байна. Өнгөрсөн аравдугаар сард Бээжин Австралийн нүүрсийг албан бусаар хориглохоос өмнө Хятад улс нийт эрчим хүчний чанартай нүүрсний бараг 2 хувийг боломжийн үнээр Австрали улсаас импортлодог байжээ.
Австралийн албан ёсны мэдээгээр бол энэ нь жилд 50 сая тонн орчим нүүрс болдог гэнэ. Гэвч хориг тавьснаас хойш Хятад улсын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд Монгол, Индонез зэрэг орнуудаас нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлсэн байна.
Хятад Австралиас худалдаж авдаг эрчим хүчний нүүрс нь 5500 ккал/кг эрчим хүч үйлдвэрлэдэг байсан бол өөр эх үүсвэрээс гаргаж авсан нүүрс нь чанарын хувьд гүйцэхгүй бөгөөд эрчим хүч үйлдвэрлэхэд хангалттай бус байгаа тул эрчим хүчний хангамжийг улам хүндрүүлж байна хэмээн шинжээчид үзэж байна.
“Австралийн нүүрсийг хориглосноос хойш 35 сая тонн өндөр чанартай нүүрс дутагдаж байгаа ба одоогийн Индонези улсаас импортолж буй нүүрсний 70 хувь нь 3800 ккал/кг эрчим хүчний илчтэй ба хүхэр багатай эрчим хүчний нүүрс импортлоход хүндрэлтэй байна ” гэжээ.
Даваа гарагт Жилин мужийн захирагч Хан Жун хэлэхдээ, өвөлдөө маш хүйтэн байдаг зүүн хойд муж нь Орос, Индонез, Монголоос эрчим хүчний нүүрсний импортоо түргэсгэхийг хичээх болно гэжээ.
2016 оны эхээр Хятад улс нүүрс олборлолтоо бууруулж эхэлсэн бөгөөд үүнээс улбуулан эрэлт, нийлүүлэлтийн хооронд ихээхэн зөрүү гарч, нүүрсний уурхайнуудын тоо ч буурснаар өнөөгийн нүүрсний хямрал үүссэн гэж шинжээчид үзэж байна.
“Сүүлийн хэдэн жилд олборлоход хялбар, чанартай нүүрсийг бүгдийг нь олборлож дууссан. Жишээлбэл, Шаньси дахь нүүрс өмнө нь гүехэн давхаргад байдан тул олборлоход хялбар, сайн чанартай байсан бол одоо нүүрс нь гүн давхаргад байгаа тул олборлоход илүү хэцүү, чанар нь тийм ч сайн биш байна. Энэ бол сайн хэрэг биш бөгөөд хомсдолд оруулж байна” гэж Хонконгийн их сургуулийн цахилгаан, электроникийн тэнхимийн дэд профессор Юнхэ Хоу хэлэв.
Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн гуравны нэгийг эзэлдэг Өвөрмонголд нүүрсний үйлдвэрлэл зогссон байна. Сүүлийн хорин жилийн турш уурхайн үйл ажиллагаанд ихээхэн хэмжээний авлигын асуудал яригдаж өнгөрсөн оноос энэхүү хэргийг шалгаж байгаа ба жилд 1.3 тэрбум тоннын хүчин чадал бүхий 523 уурхай ажил зогсонги байдал шилжсэний улмаас өөртөө засах орны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Эх сурвалж: scmp.com