Архангай аймаг Боловсролын чанарын үзүүлэлтээрээ 21 аймгаас 7 дугаарт жагсаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай аймаг Боловсролын чанарын үзүүлэлтээрээ 21 аймгаас 7 дугаарт жагсаж байна

May be an image of 4 people, people standing, people sitting and indoor

/2021.09.28/: Тус аймагт ЕБС-ийн 33 сургууль, 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 2714 багш ажилтнууд ажиллаж байна. Аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 жил тутамд болдог .

Энэ удаагийн зөвлөгөөн цар тахалтай холбоотойгоор танхим, цахим хосолсон байдлаар цэцэрлэг сургуулийн удирдах ажилтан, багш нар оролцож салбарынхаа суурь асуудлыг сайд, яамны ажилтнуудад уламжилсан, ажил хэрэгч уулзалт боллоо.

May be an image of 1 person and standing

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ "Монгол төрийн бодлогын цөм нь боловсрол, багш хоёр байх ёстой" гэдгийг онцлоод 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог , боловсролын шинэчлэл сэвдээр илтгэл тавьлаа.

Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөний дагуу 23-24-ний өдрүүдэд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оношлох үнэлгээ”-г зохион байгуулж, үнэлгээнд ерөнхий боловсролын 24 сургуулийн 2-12-р ангийн 8319 сурагч тэдгээрийн эцэг эхчүүд хамрагдсан байна.

Эх сурвалж: БШУЯ

“Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг хэрэгжүүлнэ
“Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг хэрэгжүүлнэ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.