Тэтгэвэрийн тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн багийн IX хэлэлцээ боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэтгэвэрийн тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн багийн IX хэлэлцээ боллоо

No description available.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд Тэтгэврийн тухай хэлэлцээрийн төсөл боловсруулах шинжээчдийн багийн IX хэлэлцээг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин зөвлөх Айдар Абишев, ХХАНХЯ-ны Нийгмийн даатгал, нийгмийн болон тэтгэврийн үндсэн хангамжийн бодлогын газрын дэд дарга Мусина.А.Ш. болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.

Харин манай улсаас ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нар болон холбогдох албаныхан оролцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд Тэтгэврийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэж хоёр улсын холбогдох яам, төрийн байгууллагаас ирүүлсэн саналыг Хэлэлцээрийн төсөлд тусгах асуудлыг хэлэлцэж төслийг эцэслэн боловсруулжээ.

Шинжээчдийн баг дараагийн шатны хэлэлцээг 2021 оны 11 дүгээр сард зохион байгуулахаар тохиролцлоо. Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэх юм.

ЭМЧ: Диатез өвчний талаар мэдэх шаардлагатай бүхэн
ЭМЧ: Диатез өвчний талаар мэдэх шаардлагатай бүхэн
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.