Хүрэнцавын ордын хайгуулын ажил эрчимтэй үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүрэнцавын ордын хайгуулын ажил эрчимтэй үргэлжилж байна

No description available.

/2021.09.17/ Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших өөрийн эзэмшлийн Хүрэнцавын ордын нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг долоодугаар сард эхлүүлсэн билээ.

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Хүрэнцавын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд Ашигт малтмал, газрын тосны газраас зохих тогтоол, шийдвэрийн дагуу авч, ордын нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн юм.

Тус ажлын хүрээнд гүйцэтгэгчээр шалгарсан “Гео инженеринг групп" ХХК болон “Демон-Инженеринг” ХХК-ийн түншлэл хайгуулын талбайд ажиллаж байна.

Үүний хүрээнд гадаргуугийн судалгаа, зураглал, суваг малталт зэрэг төлөвлөгөөт ажлын 60-70 хувийг хийж гүйцэтгээд байна.

Мөн хайгуулын ажлын үр дүнгээр нийт 20 орчим дээжид нүдэнд харагдахуйц алттай кварц илэрсэн ба суваг малталт дээжлэлтийн лабораторийн шинжилгээний эхний хариугаар алтны агуулга бүхий бүсүүд тогтоогдоод байгаа аж.

Өрөмдлөгийн ажлыг есдүгээр сарын 8-13-ны өдрийн байдлаар 177.5 метр хүртэл өрөмдлөө. Хүрэнцавын ордын хайгуулын ажлын үр дүнд Монгол орны алтны нөөц нэмэгдэж, алтны үндсэн орд шинээр нээгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

No description available.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Хамтарсан сургалт, дадлагын бэлтгэлийг хангаж байна
Хамтарсан сургалт, дадлагын бэлтгэлийг хангаж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.