Өдөрт 13 мянган хүн гуравдугаар тунд хамрагдаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өдөрт 13 мянган хүн гуравдугаар тунд хамрагдаж байна

/2021.09.17/ Өнөөдрийн байдлаар 243,150 хүн гуравдугаар тунд хамрагджээ. Өдөрт 13 мянган иргэн дархлаа сэргээх тунд хамрагдаж байна.

Үүнд багш, эмч, ОБЕГ, зорилтот бүлгийнхнийг түрүүл хамруулсан. Харин энэ долоо хоногоос эхлэн 18-аас дээш насныханд сайн дурын үндсэн дээр вакцин хийж эхэлсэн. Суурин 45, Явуулын 6 цэгт нэмэлт сэргээх тунг хийж байна.

Харин суурин 110, явуулын 177 цэгт томуугийн вакцин хийж байгаа аж. Юуны түрүүнд бага насныхан болон жирэмсэн эхчүүдийг тус вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн юм.

Өнөөдрийн байдлаар 53 мянган хүн гэрийн тусгаалалтад, хяналтад байна.

Мөн бар, караоке, шөнийн цэнгээний газрыг 22 цагт хааснаар халдварын тархалтыг 20 хувь бууруулах боломжтой юм гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Их, дээд сургуулийг орон нутагт хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ
Их, дээд сургуулийг орон нутагт хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.