Батлан хамгаалах салбарынхан хувийн автомашинаас татгалзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батлан хамгаалах салбарынхан хувийн автомашинаас татгалзлаа

/2021.09.14/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалгыг дэмжиж, батлан хамгаалах салбар хувийн автомашин хэрэглэхээс татгалзжээ.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлж буй автозамын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд Батлан хамгаалах яам, түүний харьяа төсөвт болон төрийн өмчит байгууллагууд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид хувийн автомашиныг ажлын цагаар хэрэглэхгүй байх тухай Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/230 дугаар тушаал гарчээ.

No description available.

Энэ тушаал гарснаар есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Батлан хамгаалах салбарын алба хаагчдын 2161 автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд тусгай үйлчилгээний автобусаар алба хаагчдын тээвэрлэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэг, чиглэлийг харьяа байгууллагуудын удирдлагуудад өгсөн байна.

Мөн албан хэрэгцээнд ашиглагдаж буй албан ажлын болон дуудлагын автомашины тоог 60 хувиар бууруулсан аж. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах нь Батлан хамгаалах салбарын алба хаагчдын үүрэг гэж үзэн ийнхүү шийдвэрлэжээ. Энэхүү санаачлагыг бусад төрийн албан хаагчид дэмжиж, хувийн автомашинаас татгалзахыг тус салбарынхан уриалжээ.

Эх сурвалж: БХЯ

Нийтлэлийн уралдааны ялагчдад ХНХ-ын сайд А.Ариунзаяа шагнал гардууллаа
Нийтлэлийн уралдааны ялагчдад ХНХ-ын сайд А.Ариунзаяа шагнал гардууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.