Амьдрал байх боломжтой, соронзон оронтой, чулуулаг гаригийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амьдрал байх боломжтой, соронзон оронтой, чулуулаг гаригийг илрүүлжээ

Ein Magnetfeld um YZ Ceti b? - Radiopulse liefern Indizien für schützendes  Magnetfeld um zwölf Lichtjahre entfernten Exoplaneten - scinexx.de

/2023.04.06/: Одон орон судлаачид дэлхийгээс 12 гэрлийн жилийн зайд орших гаригаас ирж буй радио дохиог илрүүлжээ.

Уг дохио нь дэлхийн хэмжээтэй соронзон оронтой гариг байж магадгүйг илтгэж байгаа бөгөөд тухайн гариг нь агаар мандалтай байж ч магадгүй аж.

Дэлхийн соронзон орон нь амьдрал оршин тогтноход шаардлагатай агаар мандлыг хамгаалдаг. Манай нарны аймгаас гадна орших гаригуудаас агаар мандалтай гаригийг олох нь амьдрал байж болох бусад ертөнцийг зааж өгөх томоохон дэвшил юм.

Эрдэмтэд Нью Мексико дахь Карл Г.Жанскийн аварга том телескоп ашиглан ажиглалт хийх явцад YZ Ceti од /нар нь/ болон түүнийг тойрон эргэдэг YZ Ceti b хэмээх чулуурхаг гаригаас хүчтэй радио долгион ирж байгааг анзаарчээ. Судлаачид радио дохио нь гаригийн соронзон орон ба нарны хоорондын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон гэж үзэж байгаа аж.

File:YZ Cet d.jpg - Wikimedia Commons

YZ Ceti b нь нараа бүтэн тойроход ердөө хоёрхон өдөр зарцуулдаг. Үүний зэрэгцээ, манай нарны аймгийн хамгийн богино тойрог замтай гариг бол Буд гариг бөгөөд нарыг тойроход дэлхийн 88 хоногийг зарцуулдаг юм.

YZ Ceti b-г нараа тойрон эргэлдэж байх үед одны плазм нь гаригийн соронзон оронтой мөргөлдөж, үсэрч, одны соронзон оронтой харилцан үйлчилдэг. Эдгээр бүх энергийн урвалууд нь дэлхий дээр илрүүлж болох хүчтэй радио долгионыг үүсгэж, ялгаруулдаг гэж таамаглаж байна.

This illustration depicts plasma emitted by a star deflected by the magnetic field of the exoplanet orbiting it. The plasma then interacts with the star's magnetic field, creating an aurora and radio waves.

Эрдэмтэд гаригийн соронзон орны хүчийг тодорхойлохын тулд илрүүлсэн радио долгионыг хэмжсэн байна.

Манай нарны аймгийн наран дээрх процесс нь дэлхийд нөлөөлж буй сансрын цаг агаарыг бий болгодог. Нарны хүчтэй тэсрэлтүүд нь хиймэл дагуулууд болон дэлхийн харилцаа холбоог тасалдуулж, туйлын туяаны нүд гялбам гэрлийн шоуг үүсгэдэг юм.

Эрдэмтэд YZ Ceti болон түүний гараг хоорондын харилцан үйлчлэлээр дэлхийтэй адилхан туйлын туяа харагддаг гэж төсөөлж байсан ч энэхүү гэрлийн шоу нь үнэндээ наран дээр нь болдог аж.

In the Sky This Week – June 30, 2020 - Vatican Observatory

Судлаачдын үзэж байгаагаар YZ Ceti b нь соронзон оронтой чулуурхаг гаригийн хувьд амьдрал байх боломжтой хамгийн боломжит гариг юм.

"Бусад нарны аймгуудаас амьдрах боломжтой гаригийг хайхад нэгдүгээрт дэлхийтэй төстэй чулуурхаг эсэх хоёрдугаарт тухайн гаригууд үнэхээр соронзон оронтой эсэхийг тодорхойлохоос ихээхэн шалтгаална" гэж Үндэсний Радио Одон орон судлалын төвийн хөтөлбөрийн захирал Жо Песси хэлжээ.

Эх сурвалж: CNN

Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна
Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.