/2023.03.30/: АНУ-ын Кентакки мужид цэргийн сургуулилт хийх үеэрээ хоёр Black Hawk нисдэг тэрэг мөргөлдөж осолдсон бөгөөд одоогоор хүний амь нас эрсэдсэн эсэх нь тодорхойгүй байна.
Багийн гишүүд амьд эсэх болон нисдэг тэрэгт хичнээн хүн байсан нь одоогоор тодорхойгүй байна гэж армийн хэвлэлийн төлөөлөгч Нондис Турман өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ дурдлаа.
Кентакки мужийн амбан захирагч Энди Бешиарын хэлснээр нисгэгчид болон зорчигчдоос амиа алдсан байх магадлал өндөр байгаа бөгөөд Кентаккигийн цагдаа, мужийн онцгой байдлын алба осол болсон газарт хариу арга хэмжээ авч байгаа аж.
Багийн гишүүд хоёр Black Hawk нисдэг тэргээр нисч явсан бөгөөд орон нутгийн цагаар пүрэв гарагийн 22:00 цагийн үед Кентакки мужийн Тригг дүүрэгт осолдсон байна.
Эх сурвалж: CNN