“Эрдэнэс Тавантолгой” ХК таван сарын хугацаанд 1.1 тэрбум долларын нүүрс борлуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК таван сарын хугацаанд 1.1 тэрбум долларын нүүрс борлуулжээ

/2023.03.27/: Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоогоод таван сарын хугацаа өнгөрөөд байна.

Энэ хугацаанд тус компани нийт 1,1 тэрбум америк долларын үнэлгээтэй нүүрс борлуулжээ. Энэ нь нийт 12.4 сая тонн гэсэн үг юм.

Онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421 сая ам.доллароор давуулан биелүүлжээ.

Өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” ХК баталсан төсвөөс долоон сая тн- оор илүү нүүрс экспортолж, улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлсэн байна. Харин энэ оны төсөвт тус компанийг 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцоолжээ. Гэхдээ гуравдугаар сарын 25-ны байдлаар 7 сая тн нүүрс борлуулснаар жилийн эцэс гэхэд хамгийн багадаа 24-30 сая тн нүүрс борлуулах төлөвтэй байна.

Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 15.7 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.

Уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам доллароор борлуулж эхэлсэн. Өнгөрсөн баасан гарагт 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр анх удаа амжилттай арилжжээ. Өмнө нь коксжих нүүрсний дөрвөн удаагийн арилжааг явуулаад байсан юм. Эрчим хүчний нүүрсийг 2020 онд тн тутмыг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор арилжиж байсныг хил нөхцөлөөр, биржээр 73.3 ам доллароор худалджээ.

Ийнхүү эхний хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. Хэрэв олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл тогтвортой байвал эхний хагас жилийн байдлаар төсвийн нийт орлого 300 орчим тэрбум төгрөгөөр давах боломжтой аж.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзжээ
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.