/2021.09.02/: Ойролцоогоор 25 сая жилийн дараа дэлхийн хуурай газрын масс нийлж нэгэн бүхэл том тив болох үед хүн төрөлхтөн оршин байх эсэх нь тодорхойгүй юм.
Энэ үед нарны гэрэл бага зэрэг тод болж, дэлхийн эргэлт удааширч, өдөр одоогийнхоос 30 орчим минутаар уртсах ажээ. Тэгвэл ирээдүйн энэ дэлхий дээр амьдрахад ямар санагдах бол?
Майкл Уэй, Нью-Йорк дахь Годдардын нэрэмжит сансар судлалын НАСА-гийн хүрээлэнгийн эрдэмтэн болон хамтрагч нар тухайн цагийг дүрсэлсэн компьютерийн загварыг ашигласан байна. Тэд Aurica (одоогоос 250 сая жилийн дараа үүссэн бага өргөргийн супер тив) болон Amasia (дээд өргөргийн Хойд зүгийн супер тив нь одоогоос 200м жилийн тэртээ Антарктидын жижиг хойгтой адил) гэсэн хоер зүй тогтлыг судалж байгаа ажээ.
Геохими, Геофизик, Геосистемийн сэтгүүлд нийтлэгдсэн тэдний үр дүнгээс харахад өндөрлөг уулын бүсийн Amasia тивд цас орж, мөсөн бүрхүүл үүсгэх гэнэ. Энэхүү тод, цагаан өнгийн супер тив нь нарны дулааныг илүү ихээр тусгах ба дэлхийн сүүлчийн мөстлөгийн үетэй илүү төстэй уур амьсгалтай байх гэнэ.
Харин илүү халуун бүсийн Aurica тивд цас болон мөс багатай байх ба дундаж температур 20C (68F) орчим хэм байх ажээ. Дэлхий хэрхэн хувьсан өөрчлөгдөж болохыг ойлгоход экзопланетын анчдад оршин буй хөрш зэргэлдээ ертөнцүүдийг хайхад тусална гэжээ.
Эх сурвалж: theguardian.com