/2023.03.22/: 1916 оны тавдугаар сарын 1-нд буюу дэлхийн нэгдүгээр дайны үеэр Герман улс эрчим хүчээ хэмнэхийн тулд хамгийн анх зуны цагийн хуваарьт шилжиж, долоо хоногийн дараа Их Британи төд удалгүй европын бусад улс уг шийдвэрийг хэрэгжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 70 орчим улс зуны цагийн хуваарьт шилждэг бөгөөд түүхэндээ нийтдээ 143 улс өмнө нь энэ хуваарийн дагуу цагаа өөрчилдөг байжээ. Аж үйлдвэржсэн томоохон гүрнүүдээс зөвхөн Энэтхэг, Хятад, Япон улсууд л энэ цагийн хуваарийг ашигладаггүй байна.
Монгол Улсын хувьд 1983-2016 оны хооронд зуны цагийн хуваарьт шилждэг байсан ч үүнийг түдгэлзүүлсэн.
Дэлхий нийт зуны цагийн хуваарьт шилждэг болсноос хойш 100 гаран жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл сайн муу гэж мэтгэлцэж нэг шийдэлд хүрч чадаагүй хэвээрээ л байна.
Ингээд хүмүүсийн дунд хийсэн судлагаа шинжилгээнд тулгуурласан зуны цагийн хуваарьт шилжихийн сул болон давуу талуудыг товчхон танилцуулъя.
Давуу тал |
Сул тал |
Зуны цагийн хуваарьт аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.
|
Зуны цагийн хуваарьт шилжих эрүүл мэндэд муу.
|
Зуны цагийн хуваарь эдийн засагт эерэг нөлөөтэй.
|
|
Зуны цагийн хуваарь нь идэвхтэй амьдралын хэв маягыг дэмждэг.
|
Зуны цагийн хуваарь нь зардал ихтэй/үнэтэй.
Юта мужийн их сургуулийн эдийн засагч II Виллиам Ф.Шугарт цагийг солих энгийн үйлдэл нь америкчуудад 1.7 тэрбум долларын алдагдсан боломжийн зардалд хүргэдэг гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл элдэв цаган төхөөрөмжүүдийнхээ цагийг урагш хойш солих хөдөлгөхөд зарцуулах арав гаруй минутыг илүү үр дүнтэй зарцуулж болно гэсэн үг.
2007 онд АНУ-н агаарын тээврийн холбоо ЗЦХ нь агаарын тээврийн салбарт 147 сая ам. долларын өртөг авчирсан гэжээ. Энэ нь ЗЦХ-т шилждэггүй улс орнууд цагийн хуваарь будилснаас үүдсэн байна.
2017 онд Алдагдсан Цагийн Эдийн Засгийн Индексийн дагуу, цагийг урагшлуулах нь АНУ-ын эдийн засагт улсын хэмжээнд нийтдээ 434 сая ам. долларын хохирол учруулсан бөгөөд эрүүл мэндийн асуудал үүсгэж, бүтээмж бууруулж, ажлын байрны гэмтэл бэртэл авчирдаг гэжээ. |
Сонирхолтой баримт:
АНУ-д 1918 онд хамгийн анх ЗЦХ-г танилцуулах үед зарим хүмүүс одоог хүртэл тариаланчид болон ХАА эрхлэгчдийн лобби байсан гэж үздэг. Гэтэл харин ч эсрэгээрээ ЗЦХ-г хамгийн их эсэргүүцсэн бүлэг нь ХАА салбарынхан байсан. Тариаланчид болон малчдын цагийн хуваарийг цаг биш нар зааж өгдөг. Гэтэл цагийг эрт болгох нь хамтран ажилладаг хүмүүст болон өөрсдөд нь хүндрэл авчирсан байна. Хадлангаа эрт хураах шаардлага тулгарах ба шүүдэр нь ууршиж амжаагүй байдаг.
Хөлсөлсөн ажилчид нь цагийн хуваарийн дагуу ажилладаг учир байгалийн цагтай уялдаж өгдөггүй, жишээлэхэд үнээ үхэрнүүд тогтмол цагт сүүгээ саалгаад сурчихсан учир нэг цагийн өмнө олигтой сүү гардаггүй. Ийм учир 1919 онд ЗЦХ-г эсэргүүцсэн газар тариалангийн ашиг сонирхол гарч конгрессоор батлагдсан ч тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Вудро Вилсон хориг тавьж саналыг унагасан байна. Хөдөө орон нутгийн ашиг гэхээсээ илүүтэй жижиглэнгийн худалдаа, амралт зугаалгын бизнес зэрэг хотын аж ахуй нэгжүүд олон арвын жилийн турш ЗЦХ-г дэмжиж ирсэн байдаг.
Мөн эрчим хүч хэмнэх зорилгоор анх санаачлагдан үүссэн ч өнөөгийн бидний нийгмийн амьдралд буюу технологийн хэрэглээ асар их болсон энэ үед гадаа гэрэлтэй байх эсэх нь тийм ч хамааралгүй болсон учир эрчим хүч төдийлөн хэмнэхээ больсон.