/2023.03.20/: Энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр Бээжин хотын Жингпин логистикийн цогцолбор терминалаас барилгын материал болон өргөн хэрэглээний бараа ачсан чингэлгийн буухиа галт тэрэг хөдөллөө.
Тус галт тэрэг Манжуур боомтоор хил гарч 9000 орчим км замыг туулан 18 хоногийн дараа ОХУ-ын Москва хотод хүрэх бөгөөд энэ чиглэлд Бээжин хотоос хөдөлж буй анхны галт тэрэг болж буйгаараа онцлогтой.
Ташрамд дурдахад, 2022 онд Хятад-Европ, Хятад-Орос чиглэлийн 16000 гаруй буухиа галт тэргээр Хятадын 108 хотоос Европ, Оросын 200 гаруй хот руу ачаа тээвэрлэжээ.
Эх сурвалж: MNCCTV