Монголчуудад тохирох сонгуулийн тогтолцоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголчуудад тохирох сонгуулийн тогтолцоо

/2023.3.20/ Германы гурван том сан хамтран монголын улстөрийн намуудын төлөөллийг хамруулан “Монголын улс төрийн тогтолцоо” хэлэлцүүлгийг өнгөрөгч баасан гарагт хийлээ.

Гурван сан гэдэг нь Фридрих Эйбертийн сан, Конрад Аденаурын сан, Ханнс Зайделын сан юм.

Хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг нээж үг хэлэв. Түүний дараа ХБНГУ-ын Хамбургийн Их сургуулийн профессор Флориан Гротц “Сонгуулийн тогтолцоо ба намын санхүүжилт: Монгол Улсад тохирох хувилбар” илтгэлийг тавьсан юм.

ӨНГӨРӨГЧ СОНГУУЛИЙН ТУХАЙ

Бид өнөөдрийг хүртэл 8 удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлыг сонгож иржээ. Ингэхдээ:

Сонгуулийн тогтолцоо Онцлог Он Үр дүн
Мажоритар Нэр дэвшигчдээс үнэмлэхүй олонхийн (50%+) санал авсан нь ялагч болдог 1996 "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал, МАХН 25, 1 бие даагч
2000 МАХН 72 суудал, Бусад нам эвсэл 4, бие даагч 1
2004 МАХН 36, "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, бие даагч 3

Плуралит (Томсгосон тойрог)

Өөрийн төлөөлөгчөө шууд сонгодог. Гэвч санал гээгддэг сул талтай. 1992, МАХН 70, МСДН, МоАН эвсэл 4, бие даагч 1
2008, МАХН 45, АН 28, Иргэний эвсэл 1, ИЗН 1, бие даагч 1
2020 МАН 62, АН 11, Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат 1, Бие даагч 1
Плуралит (Жижиг тойргийн) Олон жижиг тойргуудад хуваагддаг тул бүх нийтийг хамарсан төрийн бодлого алдагддаг сул талтай 1996 Ардчилсан холбоо эвсэл 50, МАХН 25, Бие даагч 1

Профессор Флориан Гротц: 4 ХУВИЙН БОСГОТОЙ ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСАД ТОХИРОМЖТОЙ

Профессор Флориан Гротцын хэлж буйгаар сонгуулийн тогтолцоо иргэдэд амар хялбар ойлгомжтой байх ёстой ажээ. Тиймээс энэ тогтолцоог сонгосон тохиолдолд Монгол Улсад хэр суурьшиж өгөх бол гэдгийг бодолцож, хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэлээ.

Мажоритар болон хувь тэнцүүлсэн тогтолцооны сөрөг талуудыг хасаад, харин нааштай эерэг талуудыг оролцуулсан тэр тогтолцоо Монгол Улсад тохиромжтой байна гэдгийг тэрбээр онцлов. Ингэхдээ хувь хэмжээнүүд дээр намууд зөвшилцөж шийдвэрлэх шаардлагатай гэв.

Профессор Флориан Гротц "50+50" гэсэн хувилбарыг манай улсад илүү тохиромжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь нэг мандаттай тойргийн суудлаар, харин үлдсэн 50% нь намын жагсаалтаар суудлыг бүрэлдүүлэх нь. Гэхдээ нэлээд олон хувилбар байж болох бөгөөд түүнийг хэлэлцээрээр шийдэх нь зүйтэй гэв.

Харин намын жагсаалтын суудлын хувьд 4 хувийн босготой байх нь парламентыг хэт эрээвэр хураавар бүрэлдэхүүнтэй болгохоос урьдчилан сэргийлэх сайн талтай. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын 4 хувийн саналыг авсан нам парламентад суудалтай болно. Олон улсад энэ шалгуур нь 5 хувь гэж байдаг бол манай улсын хувьд 4 хувь байх нь төлөөллийг хангаж, төвлөрлийг бий болгосон давуу талтай байх талаар хэлж байлаа.

Мөн төлөөллийн квотыг хангахын тулд намын жагсаалтын 40 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байхаар зааж өгөх нь зүйтэй гэлээ.

ТААМАГЛАЛ

Профессор Флориан Гротц дээр дурьдсан холимог тогтолцоогоор Монгол Улс 2020 онд сонгуулиа зохион байгуулсан бол ямар үр дүн гарч болох байсан талаар нэгэн таамаглал дэвшүүлжээ. Түүний таамгийг хүснэгтлэн үзүүлвэл:

Суудал эзлэх намууд Мажоритар тогтолцоо Холимог тогтолцоо 4%-н босготой Пропорциональ тогтолцоо
МАН 82% 68% 53%
АН 15% 23% 30%
Та бидний эвсэл - 4% 8%
ШИНЭ эвсэл 1% 2% 5%
Зөв хүн электорат 1% 2% 4%
Бие даагч 1% 1% -
Эмэгтэй гишүүд % 17% 29% 40%


Намуудын хувьд ч профессор Флориан Гротцтой санал нэг байгаагаа илэрхийлж байлаа. Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэж болзошгүй байна.

Ши Жиньпин Украины мөргөлдөөнөөс гарах “арга зам“-ыг санал болголоо
Ши Жиньпин Украины мөргөлдөөнөөс гарах “арга зам“-ыг санал болголоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.