/2023.03.17/ Харвард Бизнесийн сургуулийн "Харвард Менеж-Ментор" Монгол дахь хөтөлбөрийн төгсөлт өнөөдөр боллоо. Тус хөтөлбөрийг МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү менежментийн сургалт нь өөрийгөө удирдах, бусдыг удирдах, бизнес удирдах гэсэн үндсэн гурван хэсэгтэй, 42 модуль сэдэвтэй. Нийт 5 сарын хугацаанд үргэлжилж өнөөдөр Харвард Бизнес Паблишингийн албан ёсны сертифкатыг 50 гаруй CEO-д гардууллаа.
Уг хөтөлбөр дэлхийд нэртэй эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикаар батлагдсан гэдгээрээ давуу юм. Мөн тасралтгүй шинэчлэгддэг цогц сургалтын платформ бөгөөд бүх хичээл нь монгол багш нарын чиглүүлэгчтэй гэдгээрээ онцлог.
Хөтөлбөрийн дараагийн үе шат энэ оны гуравдугаар сарын 27-нд эхлэх аж.