Аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж буй хүүхдүүдийг Унгар Улсад суралцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж буй хүүхдүүдийг Унгар Улсад суралцуулна

May be an image of 3 people, people standing and indoor

/2023.03.17/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Унгар Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсаас байгаль орчны чиглэлээр Унгар Улсын тэтгэлгээр 35 оюутан сургах асуудлаар санал солилцов. Энэ асуудлыг дэс дараалалтай хийх, МУИС-д тусгайлан анги нээж хэлний бэлтгэл болон суурь түвшинг хангах бэлтгэл ажлууд эхэлсэн ба БШУ-ны Сайд, МУИС-ын захирлын хамт гурван талт уулзалт хийж асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг хүсэв.

Элчин Сайд Обрущанский Борбала Анна энэ асуудлыг бид бүрэн дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, Унгар Улсаас багш ирсэн ба хичээлээ заагаад эхэлсэн байна. Таны мэргэжил өвлүүлэх санаа байгаль хамгаалагчийн залгамж халааг бэлтгэх хүсэлтийг бүрэн ойлгож байна.

May be an image of 1 person, sitting and indoor

Мөн БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах 35 оюутанд математикийн суурь оноо шаардахаас илүү байгаль орчин, нийгмийн ухааны хичээлд суурилж уян хатан байх нөхцөлд анхаарал хандуулахыг тусгайлан хүслээ. Энэ бол маш чухал бөгөөд аав ээж нь байгаль, ан амьтандаа хайртай тэднийг хамгаалах хүсэлд тулгуурлаж байгаль хамгаалагчийн ажил хийдэг ба хүүхдүүд нь энэ замналаар байгаль хамгаалагч болох тохиолдол их бий гэдгийг тодотгов.

Түүнчлэн Унгар Улсын буцалтгүй тусламжаар усны салбарт төсөл хэрэгжүүлэх боломжтой тухай Элчин Сайд Обрущанский Борбала Анна хэлэв. Энэ асуудлыг илүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж хамтран ажиллах хүсэлт тавив.

Эх сурвалж: БОАЖЯ

“Н.Учрал сайдын хуулийг илүү чамбайруулж дахин оруулж ирэх хэрэгтэй“
“Н.Учрал сайдын хуулийг илүү чамбайруулж дахин оруулж ирэх хэрэгтэй“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.