Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.03.14/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Боловсролын төлөө түншлэгчдийн энэ оны цугларалт, зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтаар Засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогыг түншлэгч, донор, олон улсын хөгжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд танилцуулж, хамтын ажиллагаа, түншлэлийн байнгын ажиллагаатай механизмыг бүрдүүлнэ.

09.30 цагт Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол 2 дахь өдрөө үргэлжилнэ.

11.30 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын 2013-2019 оны хууль зөрчсөн үйлдэл, баримтын талаар “Бүрэн цутгамал” ХХК-иас мэдээлнэ.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд: Улс хоорондын тээвэр, байнгын ачаа тээврийн тендер будлиантай, хууль бус байгаа талаар Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар хэвлэлийн бага хурал зарлажээ.

12.00 цагт ШУА-д: Дэлхийн математикчдийн өдрийг манай улс анх удаа зохион байгуулж байгаа талаар мэдээлнэ.

13.00 “Степпе Арена” мөсөн өргөөнд: Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ. Өнөөдөр 17.30 цагт Монгол-Узбекстаны багууд тоглоно.

Өнөөдөр салхитай, 6-8 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр салхитай, 6-8 хэмийн хүйтэн байна
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.