Тусгай хэрэгцээт иргэдийн 12 хувь нь хүнсний талон авдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай хэрэгцээт иргэдийн 12 хувь нь хүнсний талон авдаг

/2021.09.01/ Статистикийн үндэсний хорооноос өнгөрсөн жилийн хүн ам орон сууцны тооллогын дүнг мэдээллээ.

Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийн байдал сонирхол татсан юм. 2020 оны байдлаар нийт 98.243 иргэн бүртгэгдсэн бөгөөд тэднээс 32 хувь нь буюу 31.092 иргэн ажил эрхэлж байжээ.

Тэдний ажил эрхлэлт дундаас хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт хамгийн олон буюу 49 хувь, боловсролын салбарт 7.3 хувь нь гэх мэтчилэн байна.

Тусгай хэрэгцээт иргэд ажил эрхэлж, татвар хураамжаа төлж болж байхад эрүүл саруул хүнээс хараат бус залуус маань ажил эрхлэхгүй, халамжийн мөнгөөр хэдэн өдөр хоргоож, мөн намрын ургац хураалтад хүртэл оролцох хүн дутмаг байна гэх.

10 болон түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүн амын 11.4 хувь нь дээд боловсролтой боловсон хүчин юм.

Хараа, хэл, сонсголын бэрхшээлтэй, осол эндэгдлийн улмаас хөл гаргүй болсон зэрэг хүмүүс үнэн хэрэгтээ бусдын тусламж л хэрэгтэй "тусгай хэрэгцээт" болохоос биш хөгжиж дэвшихгүй гэсэн үг огтоос биш юм.

84-р сургууль түрээслэж буй байраа ингэж тохижуулжээ
84-р сургууль түрээслэж буй байраа ингэж тохижуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.